“Найрамдал” цогцолбор, “Артек” төв зуслангийн багш, ажилтан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Өнгөрсөн жил Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбор нь түүхт 40 жилийн ойгоо угтан уламжлалт найрамдалт хамтын ажиллагаатай ажиллаж байсан харилцаагаа сэргээх зорилтын хүрээнд шилжилтийн үеүүдэд тасарсан харилцаагаа эргэн сэргээж ОХУ-ын Олон Улсын Хүүхдийн “Артек” төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Гэрээний хүрээнд багш, ажилтнуудын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 2018 онд ОУХ “Артек” төвийн бүлгийн багш Виктория Ковалёва, Татьяана Константиновна нар Найрамдал цогцолборт хүрэлцэн ирж бүлгийн багшаар ажилласан бөгөөд 2019 оны 10 дугаар сард Найрамдал цогцолборын бүлгийн удирдагч багш Т.Тамир, М.Ариунбаяр нар Артек төвд туршлага солилцохоор ажиллаж байна.

ОУХ “Артек” төвийн бүлгийн багш Виктория Ковалёва, Татьяна Константиновна болон ОУХ “Найрамдал” Цогцолборын бүлгийн удирдагч багш У. Халиун нар Найрамдал цогцолборын хөтөлбөр, үйл ажиллагааны үеэр.

Найрамдал цогцолборын Олон улсын ээлжийн үед олон улсын амрагч хүүхдүүддээ зориулан соёлын танилцах аялал зохион байгуулдаг. Артек төвийн багш Виктория Ковалёва, Татьяна Константиновна нар Найрамдал  цогцолборын багш, ажилтнуудын хамт соёлын аялалд амрагч хүүхдүүдийн хамт.

НАЙРАМДАЛ – ДРУЖБА – FRIENDSHIP

Найрамдал цогцолборын бүлгийн удирдагч багш Т.Тамир солилцооны хөтөлбөрийн хүрээнд Артек төвд ажиллаж, туршлага судалж байна.

Найрамдал цогцолборын бүлгийн удирдагч багш М.Ариунбаяр солилцооны хөтөлбөрийн хүрээнд Артек төвд ажиллаж, туршлага судалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top