Аравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 хүн гэмтжээ.
Энэ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 547 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 451 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний зургаа нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутаг 2 хүний амь нас хохирсон байна.
Бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )