Олон улсын парламентын холбоо Сербид чуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Сербийн нийслэл Белград хотноо эхэлсэн Олон улсын парламентын холбооны ассамблейд 149 орны хууль тогтоогчид оролцож байна.

ОУПХ-ны 130 жилийн ойн хүрээнд болж буй 141 дэх удаагийн тус чуулганд 70 гаруй парламентын дарга, 700 гаруй парламентын гишүүд, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид зэрэг нийт хоёр мянга орчим  хүн оролцож байна. “Олон улсын эрх зүйг бэхжүүлэх нь: Парламентуудын зорилт, механизм, бүс нутгийн хамтын ажиллагааны хувь нэмэр” сэдвийн дор болж буй ассамблейн үеэр оролцогчид олон улсын эрх зүйг бэхжүүлэх, хүйсийн тэгш эрх, залуучуудын эрх, боломж, хүний эрхийг хамгаалах, эрүүл мэндийн асуудлаар хамтарсан тунхагт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top