Бидний сайн мэдэх Диснейн гүнжийн түүх "Нойрсож буй гүнж"-ийн эсрэг талын баатар болох шулмын ертөнцийг голлон өгүүлэх "Малфисент" киноны эхний анги 2014 онд нээлтээ хийж байсан.
Эхний ангид холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли тоглож байсан бол дараагийн ангидаа ч тэр ялгаагүй эргэн иржээ. "Maleficent: Mistress of Evil" өнгөрсөн долоо хоногийн "Box office"-ийг 36 сая ам.долларын ашиг, орлогоор тэргүүлээд байгаа юм.
Удаах байруудад "Joker", "Zombieland: Double Tap" нар бичигдсэн байна.
ЭХНИЙ ТАВАН БАЙРТ ЖАГССАН КИНО
1. Maleficent: Mistress of Evil- $36,000,000
2. Joker 2019- $29,205,000
3. Zombieland 2: Double Tap- $26,725,000
4. The Addams Family- $16,057,007
5. Gemini Man- $8,500,000
"MALEFICENT: MISTRESS OF EVIL" ТРЭЙЛЕР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )