“Монгол Тэмүүлэл” сургуулийн эцэг, эхчүүд Төрийн ордны гадаа тус сургуулийг өмчлөлийн байрнаас нь гаргаж, хүүхдүүдийг улс төрийн золиос болгон хохироох гэж байна хэмээн өнөөдөр /2019.10.21/ эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.
Төрийн өмчийн хорооноос тус сургуулийн байрыг “Монгол Тэмүүлэл” сургуульд бүрэн эзэмшүүлсэн байдаг ч өдгөө сургуулийн сурагчдын тоо цөөн гэсэн шалтгаанаар “Худалдаа үйлдвэрлэлийн сургууль”-ийн байр руу нүүлгэх шийдвэрийг гаргаад байгаа аж.
“Монгол тэмүүлэл” сургуулийн Эцэг, эхчүүдийн төлөөлөл “Төрийн өмчийн “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэх хууль бус санаархлаа зогсоох хэрэгтэй. Олон улсын стандарт шаардлагад нийцсэн байрнаас сурагчдыг ялгаварлан гадуурхан хөөлөө” гэх байр суурьтай байна.
Сануулахад, тус сургуулийн байрыг 2017 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ашиглалтад оруулж байжээ. Одоогоор тус барилгад олон улсын Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэгч "Монгол тэмүүлэл" болон нийслэлийн 133 дугаар сургуулийн хамт хичээллэдэг аж. Гэвч 133 дугаар сургуулийн ачаалал нэмэгдсэнээс үүдэн хоёр сургуулийн хооронд маргаан дэгдээд буй юм. Нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд БСШУСЯ-наас аль нэг сургуулийг нь түр хугацаанд нүүлгэх санал гаргасан ч зөвшилцөлд хүрээгүй байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байгаа юм.
Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Анх 133 дугаар сургуулийн барилга баригдтал нэг жилийн хугацаанд тус сургуулийн 400 сурагчийг суралцуулж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу Монгол тэмүүлэл сургуулийн 1, 2 дугаар давхарт хичээллүүлж эхэлсэн.
Гэвч газрын маргаан шүүхийн шатанд явсаар хоёр жилийн хугацаа өнгөрөхөд сурагчийн тоо нь 1,500 орчим болоод байна. Үүнийг шийдэхийн тулд ачааллыг тэнцвэржүүлэх, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоох эрх нь нийслэлийн Боловсролын газарт байгаа учраас манай яамнаас аль нэг сургуулийн нүүлгэх санал гаргасөн. Гэвч хоёр тал хүлээн зөвшөөрөөгүй" гэв.
Сэтгэгдэл ( 9 )
Төр гэх нэрэн дор дураараа хэн нэгний босгосон юмыг нөгөө нь нурааж болохгүй. Кембрижийн хөтөлбөр хэд хэдэн засгийн газрын бодлоготойгоор, маш их хөдөлмөр гарган нутагшуулсан байтал нураах оролдлого хийж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Нэг хүүхдийн эрх ашгийг хамгаалснаар нөгөө хүүхдийг хохироох эрх хэнд ч баймааргүй юм. Тэгж л заавал нүүлгэж мөнгө үрэх хэрэгтэй байгаа юм бол тэр байргүй гээд байгаа 133-р сургуулийн ахлах ангийг ХҮИС-ийн байр луу нүүлгэлдээ. Хуулийн дагуу өөрийнхөө байранд байгаа Монгол Тэмүүллийг оролдохоо боль. 133-р сургууль Батдэлгэрийн явуулганд авталгүй байгаа олж тэмц!
Манай хүүхэд 3 жил шалгалтанд бэлдэж байж энэ жил Монгол тэмүүлэл сургуульд орсон. Өглөө 7 цагт гараад орой 7 цагт ирдэг. Ирээд шөнийн 12 цаг хүртэл хичээлээ хийдэг. 2 улсын сургултын хөтөлбөрийг нэг дор эзэмших гэж шүү дээ. Миний хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурах эрхийг зөрчиж байгаад үнэхээр гомдолтой байна. ХҮДС хүйтэн хонгил шиг үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод одоо хоосон байгаа. Зүгээр нэг хана шал будаад 10н жилийн хүүхдүүдийг сур гэж байгаа бол хомсхон бодолтой, нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг л болно доо.
Боловсролын салбарт гэрэл гэгээ нэмэх нэг ч гэсэн сургууль байж дэлхийн төвшинд боловсрол эзэмших хүүхдүүд нэгээр ч гэсэн нэмэгдэж байхад энэ сургуулийг яагаад хавчаад байгаа юм бэ? Гэрийн эзнийг нь гэрээс нь хөөгөөд зочдыг нь гэрийн эзнээр тавьдаг ямар гэдэг улсын бодлого вэ, Монголын боловсрол хаашаа яваад байна аа Хөмөрсөн тогоонд нь буцааж оруулах гээд байна уу. Боловсролын сайдаа. Д.Нацагдоржийн Хуучин хүү гэсэн зохиолыг олж уншаарай даа 21-р зууны Монгол улсын Боловсролын сайд гуай!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Монгол Тэмүүлэл сургуулийн байр юм байна ш дээ. 133-р сургуулийн эцэг эхчүүд харин ч энэ олон жил сургуулийнхаа 1,2 давхарт хүүхдүүдийг чинь хичээллүүлж сургалтын үйл ажиллагааг нь тасалдуулаагүйд баярлах хэрэгтэй шүү дээ. Ёс жудаг гэж байдаг бол харин ч баярлалаа гэж Монгол Тэмүүлэл сургуулийн ханд хэлээчээ!!!
Үндсэндээ хууль ёсны албан бичиг баримт дээрээ Монгол Тэмүүлэл сургуулийн байр шүү дээ. энэ 133 сургуулийнхан Хойноос ирээд хот манайх хотонд ирээд хонь манайх гэдэг л болох юм даа.
Гэрийн эзнийг нь гэрээс нь хөөгөөд зочдыг нь гэрийн эзнээр тавьдаг ямар гэдэг улсын бодлого вэ, Монгол хаашаа яваад байна аа\n
Эхний бас сүүлчийн зураг нь өөр хүмүүсийн зураг байхымаа.\nСэтгүүлч нь энийгээ хараад засаач ээ.
Эхний бас сүүлчийн зураг нь өөр хүмүүсийн зураг байхымаа.\nСэтгүүлч нь энийгээ хараад засаач ээ.
ШИНЭЭР НҮҮЛГЭЖ БАЙГАА ДЭЭД СУРГУУЛИЙН БАЙРАНД АХИАД ХЭДЭН ЖИЛ БАЙЛГАНА ГЭСЭН БАТАЛГАА Ч БАЙХГҮЙ СОНГУУЛИЙН ДАРАА ЭНЭ СУРГУУЛЬД БАЙР БАЙХГҮЙ БОЛСОН БАЙХ ВИЙ. ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИЙН 230 ХҮҮХДҮҮДИЙГ ХОХИРООХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА