Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

М.Тэнүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна.

Тэтгэлгийн журамтай танилцана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг татах бол энд дарна уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top