Сурагчдыг "Halloween"-ий баяр тэмдэглэхийг хориглолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

“Halloween” буюу “Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас бүх шатны боловсролын сургалтын байгууллагад үүрэг болголоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/689 тоот тушаалаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нарт үүрэгдэв.

Түүнчлэн цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд хүүхдээ оролцуулахгүй байх, амралт чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top