Засгийн газрын өнөөдрийн /2019.10.30/ хуралдаанаар “Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа. Энэ нь Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжлийн чиг хандлага, одоогийн нөхцөл байдал, салбарын тогтвортой хөгжил, багшийн хөгжил, нийгмийн асуудал, нийгмийн түншлэл, салбар дундын зохицуулалтын чиглэлд нэн чухал шийдвэр юм.
Уг тогтоолоор МСҮТ, Политехник коллежийн багш нарын үр дүнгийн урамшуулал 10 хувь байгааг 15 хувь болгон нэмэгдүүлэх, Багш нарын сургалтын ажлыг багц цагаар тооцох журмыг шинэчилж багшийн ачааллыг бууруулах, Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг нэмэгдүүлэхээр болж байгаа юм. Энэ нь Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан Мэргэжлийн боловсрол, сургалтын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, Засгийн газраас Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт ихээхэн анхаарал хандуулж буйн илрэл гэж албаны хүн дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )