“MONGOLIAN GROOM” тэнгэрт хальжээ

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Морин уралдааны ертөнцөд эрэмбээрээ ч, нэр хүндээрээ ч, эргэлддэг мөнгө, үзэгчдийн тоогоороо ч дээгүүр ордог “Breeders’ Cup World Championship-2019” АНУ-ын Калифорни мужийн Аркадий хотын “Санта Анита“ морин тойруулгын уралдааны замд болж өнгөрлөө.

Морин сүлдтэй, мориндоо хайртай, морин хийморьтой морьтон монголчуудын анхаарлаа хандуулах, бахархан ярих зүйл нь дэлхийд нэртэй энэ уралдааны хамгийн хүндтэй классик ангилалд монгол эзэнтэй, монгол уяачийн уяа сойлгыг нь тааруулсан “MONGOLIAN GROOM “ хэмээх хүлэг хурдлах байсан билээ.
 


Энэ жил дөрвөн настай энэхүү ажнай бол “Макс”-ын Д.Ганбаатарын хүлэг бөгөөд уяа сойлгыг нь Э.Ганбат уяач тааруулдаг юм.

“Mongolian groom”-ыг даага байхад нь Д.Ганбаатар 12000$ -аар худалдан авсан бөгөөд 2018, 2019 онд нийтдээ 16 уралдаанд гараанаас гарч, 3 удаа түрүүлж, 579 мянга 141 ам.долларын орлого олж байжээ.

Гэхдээ зөвхөн Breeders Cup-т уралдааны хураамжид 200,000$ төлсөн бөгөөд классик ангиллын уралдаан нь хамгийн өндөр шагналтай буюу 6 сая долларыг түрүүлсэн хүлэг хүртдэг.
 


Арваннэгдүгээр сарын 2-нд болсон “Breeders Cup-2019”-ийн сонгомол ангилалд 11 хурдан хүлэг гараанаас гарсан бөгөөд “Mongolian groom” толгой хэсэгт гарсан цагаасаа эхлэн хурдалж, 2-3-т орж явсан барианд орохоос тун холгүй зүүн хойд хөлдөө маш хүнд гэмтэл авч, уралдаанаас харамсалтайгаар гарсан билээ. “Mongolian groom”-ыг тэр даруйд нь мал эмнэлэгт хүргэсэн боловч аварч чадалгүй мал эмнэлгийн эрдэмтэн, докторуудыг багтаасан комиссын тавьсан онош зөвлөгөөний дараа хүнд гэмтэл авсан морийг өвдөлт, гэмтлээс болж тарчилгахгүйн тулд тусгай унтуулдаг тариа хийж, зохиомлоор “тэнгэрт халиажээ”.

Энэ мэдээг бичихдээ монгол өвөг дээдэс, малчин зон олныхоо ухаан, эх дэлхий, байгаль, ан амьтан, мал ахуйтайгаа харьцдаг харьцаа, философи, ур чадвар, мэдлэг, туршлага бол орчин үеийн барууны техник, технологийн өндөр хөгжлөөс хэдэн мянга дахин илүү юм даа гэдгийг тунгаан дотроо харамсаж суулаа даа.
 

Монголд бол наад захын л малчин хөл нь хугарсан, гэмтсэн, өвдсөн малаа ёстой л “Малаа яаж маллахаа Марксизмаар заалгахгүй” гэдэг шиг л доор нь эдгээж, эмчилдэг дээ. Монгол морины тэсвэр, тэвчээр ч гэхдээ энэ харийн удам угшилтай морьдоос өөр байх л даа.

Америкийн үндэсний томоохон ТВ-ийн нэг NBC сувгаар шууд дамжуулсан энэ уралдаан “Санта Анита” морин тойруулгад 10 дахиа зохиогдсон бөгөөд энэ жилийн уралдааныг цуцалж, өөр газар зохиохыг хэдэн хэдэн морины эзэд нэг бус удаа шаардаж байсан нь “Mongolian Groom”-д золгүй явдал тохиосны дараа тодорхой болж, морин уралдааны ертөнцөд томоохон шуугиан дагууллаа.

Учир нь Санта Анитагийн тойруулгад уралдааны болон бэлтгэл, сунгааны үеэр өнгөрсөн жилийн 12 сараас хойш гэхэд л 37 морь “тэнгэрт хальсан” юм байна.

Эцэст нь тодруулахад 1982 оноос эхлэн зохиогдох болсон “Breeder’s cup” нь 2006 он хүртэл нэг өдрийн уралдаан байсан бөгөөд 1987 оноос хойш өнөөг хүртэл хоёр өдөр явагддаг болсон ажгуу.

Дотроо уралдааны зам, зай нь өөр өөр 13 ангиллаар уралдаан болдог. Ангилал тус бүрд урьдчилсан уралдаануудад уралдсан байдал, оноо, шүүгчдийн үнэлэлт гээд олон шалгуур, сорилыг давсан дээд тал нь 14 морь л уралддаг. Ангилал тус бүрийн шагналын сан адилгүй. Доод тал нь 1 сая доллар, дээд тал нь 6 сая доллар. Нийт хоёр өдрийн уралдааны шагналын сан нь энэ жилийнх л гэхэд нийтдээ 30 сая доллар.

Нэр хүндээрээ бол Triple Crown гэгддэг Kentucky Derby, Preakness Stakes, Belmont Stakes цувралууд болон Францад болдог ARC хэмээн алдаршсан Prix de L ‘Arc de Triomphe, Их Британийн The Royal Ascot, Арабын Нэгдсэн Эмиратад болдог Dubai World Cup , Их Британийн The Grand National, Австралийн Melbourne Cup зэрэг дэлхийн томоохон уралдаануудын нэг.

Дөрвөн жилийн өмнө энэ уралдааны Turf sprint буюу зүлгэн 5,5 фурлон буюу нэг километр гаран зайд гурваас дээш насны, манайхаар бол шүдлэнгээс дээш насны морьд уралддаг ангилалд мөн л Д.Ганбаатарын хүлэг, Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан “Mongolian Saturday” (“Монголын Бямбаа”) хэмээх хурд түрүүлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gaya(202.55.188.33) 2019 оны 11 сарын 06

Unaach n evgui guydsan shu bichleg deree hairan hurd

0  |  0
Hmmm(139.5.219.133) 2019 оны 11 сарын 05

Gui ter yah ve...manai tomchuud chin bayjij duusdiin bnashdee

1  |  1
Зочин(66.181.185.150) 2019 оны 11 сарын 05

Хөөрхий муу Маск Ганбаатар маань их шатаж дээ

2  |  2
groom(64.119.26.21) 2019 оны 11 сарын 05

manaihan zarim daa haduurah um bid Aduunii mahand durtai biz dee Ene chini Uyach bolon morinoos hamaaraigui zohion baiguulagchaas boljee Urd ni 37 mori chadar chee

0  |  1
Khan-Naran(202.9.43.145) 2019 оны 11 сарын 14

kHUURKHII MORII, KHUNII MUUKHAI SHUNALYN ZOLIOS BOLCHLOO,ZURCH SHIMSHIRCH, KHOOLOI ZANGIRCH, NUDIIGI MINE NULIMS BURKHLEE.\nDAAN CH YAV DAA.\nYUNY TURUUND TSEEJEE DELDEJ, UNDUR KHUGJILTEI ORNUUDTAI ZINDAARKHAKH GEJ SURJIGNEKH ENE YAMAR AIMSHIGTAI UR DAGAVARTAI BOLOKHYG KHARUULLA SHUU DEE.

1  |  2
rj(103.212.117.140) 2019 оны 11 сарын 05

kkk door neg nuhur hairan saihan mongol ajnai mongoldoo bsan bol geed bichjee. ene gadaadiin adguus gedgiig medehgui bj ih medemhiireh yum aa

0  |  1
.(212.253.21.53) 2019 оны 11 сарын 14

хөлийг нь эдгээгээд уралдуулалгүй жамаараа нүд аньтал нь дураар нь тавьж болоогүй юм уу энэ чинь одоо.манайхан тэгдэг биз дээ.макс ганбаатар монгол хүн байж тэгж болоогүй юм байх даа..эсвэл малыг хүртэл зөвхөн мөнгө л болгож хардаг хүн үү....ядаж америк гэж гэмтлээ гээд л шууд үхүүлдэг аргагүй малчин бус үндэстэн юм аа

2  |  0
Gal(93.91.49.27) 2019 оны 11 сарын 04

Adsaga ingej hunees ih vne huren gj hecuu ymdaa.maks bish mangad ganbaatar mngnii tuluu nudee uhdag gsen vnen bhaa.mng bodood ovchin tussan hun gd bga.udahgui ooroo chadrah bz

0  |  0
Зочин(122.201.21.13) 2019 оны 11 сарын 04

Морь, бехнийхен бугд шуналын туламнууд даа, тэдэнд юу ч хэлээд нэмэргуй, менгенеес еер юм нелеелехгуй л дээ

0  |  0
Монгол морь биш(64.119.22.254) 2019 оны 11 сарын 05

Жич: Монгол морь биш. Харийн удам угшилтай гэсэн бгааааз. \nЗүгээр тайлбарлав.

1  |  0
Хуй(202.9.43.121) 2019 оны 11 сарын 05

Муусайн шуналын нахуйнууд...Хайран схан Монгол хурдан ажнай минь..эх нутагтаа бсан бл өдиид адуун сүрэгтэйгээ хамт. эрх дураараа давхиад Монголынхоо өргөн уудам талд тоос татуулан давхиж бх блаа..Харь орны тэнгэр иим л ээлгүй шүдэ..

1  |  18
(202.179.25.93) 2019 оны 11 сарын 05

BALIAR MONGOLUUD DANDAA AMITAN TAMLANA TERIIGEE BAS IH AMITAN MEDDEG GEJ SOLIORNO,YOSTOI MUU YORIIN HUMUUS

2  |  14
Mongol(103.57.94.133) 2019 оны 11 сарын 05

Mongoliin neriig delhiid gargaj baigaa morin sport shuu dee.

3  |  1
МОНГОЛ ХYН(202.9.43.78) 2019 оны 11 сарын 04

ШУНАЛТАЙ ХУЛГАЙЧУУД МАЛ АМЬТАН ГАДААДАД ХYРТЭЛ ТАМЛАНА.

0  |  3
Top