Монголын нэрийг дэлхийн хурдан морины ертөнцөд таниулсан Mongolian Groom хурдан хүлгийн үхлийн шалтгааныг тогтоох хөндлөнгийн ажлын хэсгийн малын эмч нар "Тухайн өдөр уралдуулахгүй байх ёстой байсан" гэж дүгнэжээ.
Малын эмч нарт уяан дээрх хэд хэдэн богино хэмжээний бичлэг ирсэн бөгөөд уг бичлэг дээр арын хөлдөө эмзэглэж буй дүр зураг үлджээ.
“Надад маш богино бичлэг ирсэн. Үүнээс харахад хойд хөлдөө эмзэглэж байгаа нь анзаарагдахаар байсан. Илт илэрхий байхад чухам яаж уралдсан юм бэ гэж бодогдсон. Хэд гишгүүлэхэд л хойд хөл нь “хэцүү” харагдаж байсан. Миний бодоход халаалт авахаас өмнө нь юм уу дараа нь л арын хөл нь бэртсэн байх. Мэдэхгүй юм даа” гэж Кентаки морин уралдааны зөвлөлийн адууны эмчилгээний газрын дарга асан, доктор Мэри Сколлей ярьжээ.
Энэ сарын 02-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Аркадий хотод болсон Breeders Cup-н ээлжит уралдааны үеэр Mongolian Groom-ын зүүн хойд хөл булчингийн агшилтаас илт гэмтэж, улмаар эмч нарын дүгнэлтээр унтуулах тариа хийсэн юм. Нийт 30 гаруй эмчийн дүгнэлтээр хурдан буяныг унтуулсан нь энэ уралдааны нэг том сүүдэр болсон билээ. Болсон явдлын дараа уяач Э.Ганбат үзэгчдээс уучлал эрсэн юм.
Мэри Сколлей болон өөр бусад хэд хэдэн эмч албан ёсоор байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтэд хяналт тавихаар аравдугаар сарын 31-нд болсон сунгааны дүрс бичлэгт дүн шинжилгээ хийжээ. Энэ сарын 05-ны өдөр уралдааныг зохион байгуулах хорооноос гаргасан ажлын хэсэг "Унтуулах тариа хийхээс өөр арга байгаагүй" гэж дүгнэсэн билээ.
Mongolian Groom-ын үхлээс яг нэг хоногийн дараа АНУ-ын сенатор Дайанна Фэйнштайн амтны эрхийг хамгаалах хуулийг чангатгах, морин уралдааныг зохион байгуулах зөвлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт оруулах зэрэг хэд, хэдэн асуудлыг Сенатын танхимын индэр дээрээс хатуу мэдэгдсэн удаатай.
Хязаалан насандаа тэнгэрт дэвшсэн энэ хурдан ажнай “Макс”-ын Д.Ганбаатарын хүлэг бөгөөд уяа сойлгыг нь Э.Ганбат тааруулдаг байжээ. Mongolian Groom хүлгийг дааган насанд нь 12 мянган ам.доллароор Д.Ганбаатар худалдан авч, 2018, 2019 онд нийт 16 уралдаанд гараанд гарсан юм. Үүнээс гурван гараанд нь түрүүлж, 579.1 мянган ам.долларын шагнал хүртсэн байдаг. Монголын галын 11 хүлгээс хамгийн их амжилт гаргасан нь Mongolian Groom байжээ.
Морин уралдааны Blood Horse Daily сонины редактор Мередит Догэртигийн жиргээ:
#BC19 Classic contender Mongolian Groom on the track @santaanitapark pic.twitter.com/qMxb6mLlQm
— Meredith Daugherty (@BH_MDaugherty) October 26, 2019
Blood Horse Daily сонины редакторын туслах Клейр Кросбигийн жиргээ:
Mongolian Groom headed home after his final @BreedersCup Classic (G1) work. #BC19 pic.twitter.com/tCUZtOpSG0
— Claire (Novak) Crosby (@BH_CCrosby) October 27, 2019
Эх сурвалж: Courier Journal
Сэтгэгдэл ( 5 )
Уннтуулддаг.нь буруу байх аэ Яаж ийгээд эваадд ирсэн бол доголон азарга үр төлөө өөгжх л байсан даа Америк эмч нар мундагч гэлээ талын хүний ухааныг тжсөөлөхгүй дээ Ядаж унттууулэхын өмнө үрийг нь эвч гүн хжлдөөж хадгалахх уафсан юм
Арын хөл гэдэг бил үү?
илт харагдаж байна ш дээ.ийм байтал уралдуулж л байдаг шуналын туламнууд.уяач нь өөрөө монгол хүн байж яасан муухай юм бэ.уралдуулахгүй байж болоогүй гэж үү.
Ene uyachiin buruu shuu 100%.
Tiim bn suideng bn hoid hol n uralduuldag buruudsan bn