ДҮГНЭЛТ | Mongolian Groom-г аварч болох байсан

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Монголын нэрийг дэлхийн хурдан морины ертөнцөд таниулсан Mongolian Groom-г аварч болох байсан тухай ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 02-ны АНУ-ын Калифорни мужид болсон “Breeders Cup” уралдаанд оролцож байхдаа зүүн хойд хөлийн ноцтой гэмтлээс болж унтуулах тариа хийлгэсэн эмнэл зүйн процесст хөндлөнгийн шинжээчид бараг гурван сарын турш судалгаа хийж, дүгнэлт гаргасан нь энэ юм.

Ажлын хэсгийнхний тогтоосноор уралдаан болохоос хоёр долоо хоногийн өмнө шинжилгээнд орж, улмаар зүүн хойд хөл бага зэргийн гэмтэлтэй гэж тогтоожээ.

Гэхдээ амь нас болон уралдааны явцад нөлөөлөхгүй гэдгийг дараагийн таван шинжилгээгээр тогтоосон байна. Дээрх таван шинжилгээгээр хойд хоёр хөлийн булчин уян хатан, ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрээгүй тул уралдаанд оролцуулах шийдвэр гаргажээ.

Хэрэв уралдааны өмнөх сунгаа, уралдааны өмнөх гишгэдэл зэргийг нарийн харж, хянаж, шинжилгээний дүгнэлтэд анхаарал хандуулсан бол Mongolian Groom уралдааны талбар дээр амь насаа алдахгүй байх боломжтой байжээ.

“Уралдааны өмнөх сунгааны бичлэгийг харахад хойд хоёр хөл эмзэг болсон нь анзаарагдаж байсан. Ер нь цаашдаа ийм эмгэнэлт хэрэг гаргахгүйн тулд уралдааны зам дээрх хяналтын камерын тоог нэмж, сайжруулах, унаж уралдаж буй хүнд нэмэлт камер суурилуулах зэргээр технологийн шийдлийг ашиглах ёстой” гэж Ажлын хэсгийн ахлагч, доктор Лэрри Бремлаж ярьжээ.

Ажлын хэсгийн дүгнэлт зэргийг үндэслэн “Breeders Cup” уралдааныг зохион байгуулах хороонд дараах зургаан зөвлөмжийг хүргэсэн байна.

Уралдаанд оролцох морьдын урьдчилсан мэдүүлэг ирэхээс өмнө ямар нэгэн гэмтэл, бэртэлтэй эсэхийг нарийн тодорхойлох. Уралдаанд эцсийн байдлаар сонгогдсон бүх морьдод нарийн шинжилгээ хийх. Уралдааны болон сунгааны зам дээр ажиглалт хийх чанарыг сайжруулах. Сонгогдсон морьд ямар нэгэн гэмтэлтэй эсэхийг нарийн мэргэжлийн шинжилгээгээр тодорхойлох, уралдааны өмнө уралдах морьдын дүрс бичлэгийг нягтлан үзэх зэргийг тусгасан байна. 

Ажлын хэсгийн дүгнэлтийг БҮРЭН ЭХЭЭР нь энэ холбоосоор үзнэ үү!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(83.8.251.148) 2020 оны 01 сарын 24

Eviidee

0  |  0
Top