Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны (ММСУХ) түүхэн 30 жилийн ойн хүрээнд үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Хурдан морь цоллооч бэлтгэх сургалт" 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалт нь хурдан морины уралдааны салшгүй хэсэг болсон морь цоллох урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, нутгийн онцлогийг харгалзан харилцан суралцах боломжийг олгох, ирээдүйн шилдэг цоллоочдыг бэлтгэх зорилготой байв.
ММСУХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баярдорж оролцогч хүүхдүүддээ хандан: Монгол түмний бахархал болсон хурдан морины өв соёлыг өвлөж, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл үзүүлсэн бяцхан цоллооч хүүхдүүддээ талархал илэрхийлж, дэлхий дахинаа өв соёлоороо цойлон цуурайтуулахын ерөөл дэвшүүлж, хурдан морь цоллох мэдлэг, чадвар эзэмшсэн хүүхдэдэд батламж гардуулав.
Сургалтад Монгол орны 10 аймаг, нийслэлийн 3 дүүргээс нийт 13 хүүхэд оролцсож хамгийн хол нь Баян-Өлгий аймгийн Буянт сумаас ирж оролцлоо.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцсан агуулгууд:
Морь цоллох уламжлал, түүх, ач холбогдол
Цоллоход анхаарах зүйлс, дэг жаяг
Цоллоочийн хувцаслалт, зүүсгэл
Морьтой зөв харьцах арга барил
Нийтлэг алдаа, тэдгээрээс сэргийлэх арга
Морь цоллох үгийн баялаг, хэл найруулгын онцлог
Эдгээр хичээлүүдээр дамжуулан хүүхдүүд морь цоллох урлагийн суурь мэдлэг, ур чадварыг эзэмшин, алдаа оноон дээрээ суралцаж, арвин туршлага хуримтлуулсан үр дүнтэй сургалт боллоо.
Сэтгэгдэл ( 0 )