Баяр наадам болох гэж байгаатай холбоотойгоор орон нутагт хурдан морины сунгаа эхэлж, уяачид аймаг, улсын наадамд морьдоо сойхоор сунгаа, үсэргээ хийж эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор хурдан морь унаач хүүхдүүд гэмтэх тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд хоёр хоногийн хугацаанд гэхэд хоёр хүүхэд мориноос унаж, гэмтэн, эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байна.
Тухайлбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын эмнэлэгт 9 настай хүү ухаангүй хүргэгдэж очсон байна. Хүү тус багийн Жаргалант багт хурдан морь тарлаж байгаад мориноосоо унаж, гэмтжээ.
Мөн тус өдөр Төв аймгийн Аргалант суманд хурдан морины үсэргээний үеэр 9 настай унаач хүү унаж гэмтэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн, эмчлүүлж байна.
Одоогоор дээрх хүүхдүүд ухаангүй байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Huuhediin tuluu baiguullaguud ajilaa hiigeechee!
Muu umhii yach nar uursduu morio unaachaa. Huuhed alj naadahaa boli!