ЗАВХАН: Хууль зөрчиж хурдан морь уралдуулах гэж байсныг таслан зогсоов

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 18

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглох шийдвэрийг 2019 онд Монгол Улсын Засгийн газраас гаргасан байдаг.

Гэвч дээрх шийдвэрийг үл тоож, аймаг сумдад хурдан морины уралдаан зохион байгуулсан зөрчил жилийн энэ үед олноор бүртгэгддэг.

Тухайлбал, өчигдөр буюу шинийн наймны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын уяачид таван насны  морь уралдуулахаар бэлтгэж байсныг холбогдох байгууллагаас илрүүлжээ.

Улмаар тус аймгийн цагдаагийн газар болон Гэр бүл залуучуудын газрын алба хаагчид очиж, уг үйлдлийг таслан зогсоож, холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор болжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.212.118.142) 2024 оны 02 сарын 18

ШУНАЛ ТЭНЭГЛЭЛД ХЯЗГААР БАЙХГҮЙ.

0  |  0
зочин (103.212.118.142) 2024 оны 02 сарын 18

ШУНАЛ ТЭНЭГЛЭЛД ХЯЗГААР БАЙХГҮЙ.

0  |  1
Top