Хууль бусаар цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө хураан авч байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар Бага А бүлгийн багш ангид шаардлагатай эд зүйлс авах зорилгоор хүүхэд тус бүрээс 40 мянга, нийт 720 мянган төгрөг хураан авсан байжээ. Мөн цэцэрлэгийн удирдлага нь 1500 төгрөгийн үнэтэй улавчийг 300 хүүхэд тус бүрд 15 мянган төгрөгөөр борлуулж, дөрвөн сая 500 мянган төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн байна.

Иймд уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлжээ.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.43.127) 2019 оны 11 сарын 13

Tsetserlegiin ene ulavchaa ugaadag boloosoi eniig no umsuj ordog gar ugaah nuhtsul bhgui l bgaa shdee

0  |  0
Enkhee(66.181.185.246) 2019 оны 11 сарын 12

10000 aar niiluulj bn

0  |  0
Top