Түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан иргэдэд хариуцлага тооцлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Өнгөрсөн шөнө /2019.11.12/ хяналт, шалгалт хийх явцад түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн хоёр, зөөж тээвэрлэсэн нэг зөрчил илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18-р хороо иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100 кг түүхий нүүрс хадгалж байжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус баазын харуулын постод 25 кг түүхий нүүрс хэрэглэж байсныг тус тус илрүүлжээ. Түүнчлэн  Хан-Уул дүүргийн 14-р хороо Зуун модны замд "Hyundai Porter" маркийн автомашины жолооч О нь 75 кг сайжруулсан түлш тээвэрлэж явсаныг илрүүлсэн байна. Учир нь сайжруулсан түлшийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хороололын иргэдийн өвлийн хэрэглээг хангах хэмжээгээр үйлдвэрлэж байгаа тул нийслэлээс өөр газар хэрэглэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг даргын 2019.10.24-ний өдрийн А/1118 дугаар захирамжид заасны дагуу агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top