Хойд туйлд болдог “Fjallraven-2020” нохой чарганы уралдаанд оролцохоор 52 настай монгол бүсгүй Чойжилжавын Даваадулам онлайн санал асуулгад өрсөлдөж байна.
Хойд Америкийн бүсээс (АНУ-Канад) өрсөлдөж байгаа Сан-Франциско хотод нягтлан бодогчоор ажилладаг Ч.Даваадулам нь өөрийнхөө талаар “Би Монголд төрсөн. Би ээж, эхнэр, эмээ. Амьдрал бол эрэлхэг адал явдал эсвэл юу ч биш. Байгаль бол миний хувьд эх орон. Би эрүүл амьдралын хэв маягийн ач холбогдлыг хүмүүст заахаар идэвхтэй байхыг хичээдэг. “Fjällräven Polar” тэмцээнд оролцох нь миний хувьд адал явдал, мартагдашгүй сайхан сорилт болно” гэжээ.
Дээрх уралдаанд 2015 оноос эхлэн монгол хүн оролцдог болсон юм. Нохой чарганы уралдаанд 2015 онд Э.Цэрэн, АНУ-ын бүсээс 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд C.Номин нар оролцож, ялагч болж байсан билээ.
УНШИГЧ ТА ЭНЭХҮҮ ЛИНКЭЭР ОРЖ Ч.ДАВААДУЛАМД САНАЛАА ӨГӨӨРЭЙ.
Сэтгэгдэл ( 2 )
Davaadulamdaa Amjilt hvsie
amjilt husie