Түүнийг Ганбаатарын Гантуяа гэдэг. Ойрын хүмүүс нь Ганаа гэж дуудна. Ганаа хүүхэд насаа Хонхор тоочигт өнгөрүүлсэн бөгөөд ээж нь Хонхор тоочигт төмөр замчин, аав нь малчин байсан учраас төмөр зам дагасан малчин айлын охин юм. Тэрбээр өдгөө Монгол Улсынхаа нэрийг АНУ-ын нисэх хүчний албанд өндөрт өргөж яваа дайчин бүсгүй. Харин одоо тэр өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр Хойд туйлд болдог “Fjallraven-2020” нохой чарганы уралдаанд оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна. Уралдааны эрхийг олж авахын тулд эхлээд онлайн санал хэр олон цуглуулснаар нь эхний шатанд оролцох эрхээ олж авдаг байна. Тиймээс эрэлхэг бүсгүй Ганаа маань Монголчуудаасаа хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд минь тусалж доорх зурагт зааврын дагуу саналаа өгөөч гэж хүсэж байгаа юм. Хойд туйлд болох аялал нь хүссэн хүн бүр яваад байхааргүй, хүнд хэцүү 300 км замыг зургаан өдөр, шөнө зөвхөн нохой чаргаар цас мөсөн шуурга дундуур туулах хүнд хэцүү аялал юм.
Туйлын мөрөөдлөө биелүүлэхээр сэтгэл шулуудсан цэрэг бүсгүйд монголчууд бидний бяцхан тусламж хэрэгтэй. Үүний тулд бид холбоосоор орж VOTE хийхэд л хангалттай.
Түүнийг дэмжих холбоос: https://polar.fjallraven.com/contestant/…
Энэ Монгол бүсгүй яагаад Америкын нисэх хүчинд алба хаах болсон талаар мэдээгүй хүмүүс байгаа бол ийшээ ороод танилцаарай
https://www.facebook.com/207474463424042/posts/540324836805668?sfns=mo
Энэ Ганаагийн өөрийнх нь facebook
https://www.facebook.com/profile.php?id=751799850
Сэтгэгдэл ( 0 )