Сурвалжилга: Үүрийн 06.30 цагаас эхний "Хүүхдийн автобус" хөдөллөө

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

-Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс нийт 29 сургуулийг зорих 33 чиглэлд 40 хүүхдийн автобус явж эхэллээ-

"Буянт Ухаа I" хорооллын нийтийн тээврийн буудал дээр сурагчийг тээвэрлэхээр хүлээж байгаа нь.

“Чингис хаан” нисэх онгоцны буудлын замын эсрэг талын “Буянт Ухаа I” хорооллын автобусны буудлаас “Сутайн буянт” компанийн С:9 чиглэлийн автобус үүрийн 06.30 цагаас хөдөллөө.

Нийт найман хүүхдийг ойролцоох буудлуудаас тээвэрлээд Таван богдын буудал дээр 75 дугаар сургуулийн сурагчдыг, Механик инженерийн сургуулийн буудал дээр 18 дугаар сургуулийн сурагчдыг, Жаргалант төвийн буудал дээр 15 дугаар сургууль, Дунд голын нэгдүгээр буудал дээр 52 дугаар сургуулийн сурагчдыг буулгасан юм. Хүүхдүүдийг хичээл орохоос өмнө буюу өглөөний 08.00 цагаас өмнө сургууль дээр хүргэж өгөх байсан боловч 08.17 минутад сүүлийн сургууль дээр сурагчдыг хүлээлгэж өглөө.

Сурагчдыг сүүлийн сургууль болох 52 дугаар сургуулийн захирал, нийгмийн ажилтан тосож авсан бөгөөд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийслэлийн Боловсролын газар, сургуулийн нийгмийн ажилтан, автобус компаниас хяналтын ажилтнууд эхлэх цэгээс зогсох цэг хүртэлх нөхцөл байдлыг ажиглаж хамт явсан юм.

Сурагчид сургуулийн автобусандаа суусан байна. Дулаахан бас тохьтой байв.Иргэд сайн мэдээгүйн улмаас зарим автобусанд ганцхан хүүхэд суулаа.

Хүүхдийн автобус явж эхэлж байгаа туршилтын эхний өдөр учраас зарим автобус нэг хүүхэдтэй ч сургуульдаа ирж байв. Эцэг, эхчүүдэд мэдээлэл бага хүрсэн бололтой.

“Буянт Ухаа I” хороолол, Нисэх, Яармаг орчмоос хотын төв рүү сургуульдаа явдаг олон сурагч байгаа. Тэд ихэвчлэн хичээл орохоос нэг цаг 20 минутын өмнө гэрээсээ гардаг, томчуудтай хамт нийтийн тээвэрт шахцалдаж, суух суудал ч хүрэлцдэггүй гээд асуудлуудтай тулгардаг. Нисэх орчмоос төв рүү явахад VIVA CITY хороолол, Яармагийн орчим дахь хувийн сургуулиудын ойролцоо түгжрэл их үүсдэг.

Цаашлаад "Эрэл"-ийн буудлаас "Таван богд" компани хүртэл заримдаа машин явахгүйгээр хэдэн минутаар ч хамаагүй гацаад зогсоно. Хэдэн цагаас ажил, сургуульдаа очихоо таамаглахад хэцүү өдрүүдийг иргэд бид, ялангуяа улсын ирээдүй болсон балчир үрс маань туулсаар байх уу.
 

Сургуулийн автобусны нээлт 09.30 цагаас "Автобус III" бааз дээр болов.

“Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс нийт 29 сургуульд 33 чиглэлд 40 хүүхдийн автобус явж эхэллээ” гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Д.Мөнхбаатар хэлж байна. Мэдээж ЕБС-ийн хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хүүхдийн автобусаар тээвэрлэх нь олон талын ач холбогдолтой. Гэвч сайжруулах асуудлууд байсаар байгааг нийтийн тээврийн үйлчилгээний талаар хамгийн сайн мэдэх жолооч, сурагчид, сургуулийн ажилчид хэлж байна.

Энэ талаар дэлгэрэнгүй сурвалжилгийг “Өглөөний сонин”-ы арваннэгдүгээр сарын 18 буюу Даваа гарагийн дугаараас уншина уу.

Нээлтэд Хотын захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс оролцов.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бө(66.181.161.127) 2019 оны 11 сарын 16

Эхлэл болж байна сайн байна

0  |  0
Hohi ni shde(103.57.92.242) 2019 оны 11 сарын 16

103.111.68.3 orkoo bitgii ingij huzaj bai, huvi tavilan zaya tuurguuruu l amidrana za, harin ch unaa gargaad ugluu , huzaj bhiinhaa orond garj ajil hii mal min

1  |  0
Зочин(64.119.23.8) 2021 оны 09 сарын 07

болж л байна ш дээ, төр үүнд анхаараад BUS гаргаад л өглөө. Юманд талархаж сур л даа, улс хөгжих гээд л явж байна.даргын хүүхэд жипээр л явах л заяатай бол яах ч аргагүй шүү дээ. Юм болгонд гомдол хэлэхгүй болоо ш дээ гээд талархаж сур л даа.Харин ч болсон болоогүй ямпий машин явуулж чихэлдэж байхаар шугамын BUS гаргана гэдэг чинь бас л дэвшил шүү

2  |  0
зочин(202.131.243.186) 2019 оны 11 сарын 16

болж л байна юманд жаахан өөдрөг байцгаая мөнхийн муу юм гэж байхгүй. юм хийснийгээ дэмжих хэрэгтэй.

2  |  1
ард(202.9.43.190) 2019 оны 11 сарын 15

камержуулалт сайн хийж хүүүхдүүд хоорондоо мууцалдуулахгүй байх тал дээр анхаараараа,амжилт

1  |  0
хайяааа(103.111.68.3) 2019 оны 11 сарын 16

Дарга нарын хүүхэд албаны жипээр борчуудын хүүхэд автобусаар...

1  |  1
Top