НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад явсан Монгол Улсын 20 иргэн холер буюу булчин задрах тахлаар халдварласан байж болзошгүй мэдээлэл ирлээ. Тодруулбал, тэд энэ сарын 11-14-ны өдөр Кени улсын Найроби хотод очиж, уулзалтад оролцжээ.
Энэ үеэр нэг нь холер өвчнөөр халдварласан болох нь тогтоогдож, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа бол үлдсэн 19 иргэн эх орондоо ирээд байна.
Одоогоор биеийн байдал нь тогтворжиж, зовиур багассан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин үлдсэн 19 иргэний 16-г нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтүүлж, тусгаарлажээ. Улмаар тэдэнд тандалт судалгаа болон лабораторийн шинжилгээ хийж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Түүнчлэн тэдний зорчиж ирсэн гурван онгоцонд халдваргүйтэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, зөвлөмж хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 7 )
Ямар олуулаа үхсэнээ хийж яваавэ. БУРУУ ОЛДСОН ХООЛ. НҮГЭЛ НҮДЭЭР гэж
Ene hudal medee shuu! Bi suuliin medee hamt yavaa hunees ni asuusan. Surtei yum bhgui tussan gants hun ni emchilgee tendee hiilgesen. Busdiig ni bol zugeer haldvartai bj magadgui geed horison yum bilee. Oor yaagaach ugui ee!
uhsenee hiij iim oluulaa yavsan yum
удахгүй эболо вирус орж ирнэ
Монголчуудыг 5 саяас дээш гаргаж болохгүй гэж дээр үеэс бодлого болгон ТООГ НЬ БАРЬЖ байёан юм гэнэлээ. Тэгэхээр энэ 20 хүн тийм бодлого барьж бөөнөөрөө явсан юм байлгүй дээ
Гадагш л явж байвал юун олноороо явдаг юм бэ
Ersdeltei uls ru yh gj yavuuldag yum e, chuhal hural bish bol .yavh ymr hereg bna