Испанийн Кастилиа Ла Манча өөртөө засах бүс нутгийн Толедо муж дахь нэгэн фермийн аж ахуй дээр халдварт холерын халдварын тохиолдол бүртгэгджээ.
Тус ферм дээр цэвэршүүлээгүй ус уусан өсвөр насны охин халдвар авч, эмнэлэгт хүргэгджээ. Хожим нь түүнийг эмнэлгээс гаргасан байна. Эрх баригчид халдварын болон усны эх үүсвэрийг судалж байна. Усыг ферм дээрх худгаас авсан гэж үзжээ.
Хамгийн сүүлд Испанид 1979 онд халдварт холер өвчин дэгдэж байжээ.
Фермийг түр хугацаанд хаагаад байгаа ч ноцтой тохиолдол гэж орон нутгийн эрх баригчид үзээгүй байна.
Харин Ройтерс агентлагийн мэдээллээр, Испанийн Эрүүл мэндийн яам энэхүү мэдээллийг үгүйсгэж, энэхүү тохиолдол нь vibrio gastroenteritis хэмээх халдварт өвчин байсан гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )