ХӨСҮТ: Тусгаарласан 16 иргэнээс БУЛЧИН ЗАДРАХ ТАХЛЫН халдвар илрээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад явсан Монгол Улсын 20 иргэн холер буюу булчин задрах тахлаар халдварласан байж болзошгүй талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэд энэ сарын 11-14-ны өдөр Кени улсын Найроби хотод очиж, уулзалтад оролцсон бөгөөд энэ үеэр Монгол Улсын нэг иргэн холер буюу булчин задрах тахлаар халдварласан болох нь тогтоогдсон. Түүнийг тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтворжиж, зовиур нь багассан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин үлдсэн 19 иргэнийг эх оронд нь авч ирээд байгаа юм.

 Монголд ирсэн 19 иргэний 16-г нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтүүлэн тусгаарлаж, тандалт судалгаа болон лабораторийн шинжилгээ хийж байгаа юм.

Өнөөдөр ХӨСҮТ-тэй холбогдож, иргэдийн биеийн байдлын талаар тодруулахад "Тусгаарласан 16 иргэний бие сайн байгаа. Тэднээс ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг одоогоор илрээгүй байна" гэх мэдээллийг өглөө. 

Кени улсад 2017 оноос хойш холер буюу булчин задрах тахал өвчний дэгдэлт бүртгэгджээ. Энэ оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар уг өвчнөөс 3889 хүн өвчилж, тэдний 26 нь буюу 0.7 хувь нь хүн нас бараад байгаа аж. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.190.228) 2019 оны 11 сарын 18

dor bga nuhriig uuriig ni 3 sar tusgaarla

0  |  1
Үнэн(103.9.89.18) 2019 оны 11 сарын 20

Явуулж болохгүй 1 сар тусгаарла.

2  |  0
УЕ(202.131.243.186) 2019 оны 11 сарын 20

Юун олуулаа явсан юм!! Юм үзээгүй өлөн дуракууд!!!\n

2  |  0
Top