"Fjallraven Polar 2020" уралдаанд оролцохоор Монгол Улсаас 31 настай Батаагийн Батсүрэн өрсөлдөж байна. Хойд туйлын тэсгэм хүйтэнд тэсвэр тэвчээр, хурд хүчээ сорьдог энэхүү хүнд сорилд монгол хүн оролцсоноор дэлхий даяар эх орноо сурталчлах боломж тохиож буй ажээ.
Дээрх “Fjallraven Polar” уралдаанаар олон улсын нохойн чаргатай тэмцээн зохиодог ба тэмцээнд дэлхийн өнцөг бүрээс олон тамирчид оролцдог байна. Хойд мөсөн туйлаас гараатай 300 км-ийг хамарсан таван өдрийн уралдаан болдог аж. Энэ өдрүүдэд тухайн оролцогч тэсвэр тэвчээрийг гаргаж өөрт хуваарилагдсан нохойнуудаа хооллож, тэсгэм хүйтэнд хунгар цасанд нүх ухаж мөсөөр хоноглох газраа барихаас гадна бусадтайгаа уралдаж барианд орох сорилтуудыг давдаг юм.
Оролцогчийг санал асуулгаар тодруулах ба Б.Батсүрэн одоо "The World" бүсдээ аравдугаар байрт жагсаад байна. Монгол Улсаас тус уралдаанд оролцохоор өрсөлдөж буй Б.Батсүрэнг дэмжиж буй бол энэ линкээр нэвтэрч "VOTE" товчийг дарж саналаа өгөөрэй. Цахим санал асуулга энэ сарын 14-ний өдрөөс ирэх арванхоёрдугаар сарын 12-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Vote hiisen shuu amjilt!
Voted. Amjilt
Amjilt hvsie. Voted.