Олимпын хошой аварга бүсгүй уулын чулуунд дарагдан, нас баржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 31

Олимпын хошой аварга тамирчин, Германы алдарт биатлонч Лаура Дальмайер Пакистаны ууланд нурж буй чулуунд дарагдан нас барсан золгүй явдал гурав хоногийн өмнө болжээ.

Пёнчаны өвлийн олимпын наадмын биатлоны ойрын гараа болон хөөх гараанд түрүүлж, хоёр алтан медаль хүртсэнийхээ дараахан Дальмайер цаашид энэ спортоор өрсөлдөн тэмцэлдэх хүсэл эрмэлзлэлгүй болж, 25 настайдаа их спортоо орхисон юм.
 

Тэрбээр Германы Баварийн ууланд орших Гармиш-Партенкирхэн хэмээх уулархаг жижиг газрын охины хувьд үргэлж өндөр ууланд авирах дуртай байжээ. Энэхүү хоббигоо даган олон ч оргилд гарсан байна.

“Биатлоны тамирчин байхдаа ч би ууланд гарч, тэндээс эрч хүч авдаг байлаа. Ууланд гарахад сэтгэл сэргэж, анхаарлаа бүрэн төвлөрүүлж, тулгарсан асуудлыг хэрхэн шийдэх шийдэл олоход амархан болдог” гэж Лаура Дальмайер ярьж байсан юм.


2022 онд түүний уулчин найз залуу ууланд авирч байхдаа цасан нурангид дарагдан нас баржээ. Үүний дараа ч Лаура үргэлжлүүлэн ууланд авирч, өөрийн хүсэл тэмүүллээ дагасаар байж. Гэвч эцэстээ Пакистаны ууланд 5700 метрийн өндөрт чулуунд дарагдан нас баржээ.
 


Аврагчид нисдэг тэргээр Лаура Дальмайерийн хаана байгааг олсон ч бороотой, эгц шовх өндөр ууланд бууж аврах аргаа ололгүй тэнд нь орхижээ. Гэр бүлийнхнийх нь мэдэгдсэнээр Дальмайер өндөр ууланд осолдвол цогцсыг нь буулгах гэлгүй, ууланд орхиорой гэж захиж байсан гэнэ.

Дөнгөж 31 настай алдарт тамирчин ийнхүү хайртай өндөр ууландаа сэтгэлт залуугаа алдсан шигээ өөрийнхөө амийг ч өгчээ.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайшаалт Ерөөлт (202.126.88.131) 2025 оны 08 сарын 06

..УУЛЫН ЭЗЭН САВДАГ ХАЙРАЛСАНГҮЙ..

1  |  0
Зочин(202.9.47.55) 2025 оны 08 сарын 02

sainiig ni l awch odoh yum daa denduu haramsmaar um mani bad me hum

0  |  0
Зоч(202.126.90.24) 2025 оны 08 сарын 02

Ум ма ни бад мэ хум

0  |  0
Дайми(59.153.112.197) 2025 оны 08 сарын 01

Тун харамсалтай. Ум ма ни бад ми хум.

0  |  0
German(103.212.118.210) 2025 оны 08 сарын 04

Германд иймэрхүү этгээд сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйчүүд их байдаг. Олонд танигдсан энэ эмэгтэйгээс гадна Гитлерийг дагаж амиа хорлосон Ева Браун байна.

2  |  6
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 08 сарын 02

Харамсалтай,нисч байгаад өнгөрч ум маниа бадь ми хум

2  |  1
Зочин.(66.181.185.120) 2025 оны 08 сарын 02

Агуу.

2  |  1
Close menu