Ирээдүйд жүжигчин, хөтлөгч, дуучин, бүжигчин болох хүсэл сонирхолтой сургуулийн насны хүүхэд, багачуудыг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжигчин Д.Саранхүүгийн удирдан явуулдаг 20 гаруй жилийн туршлагатай "Цоглог" студид суралцахыг урьж байна.
Хэрвээ таны хүүхэд ярихдаа цэвэр тод хэллэггүй бол түүнийг засаж эх хэлээрээ уран яруу гаргацтай ярьж сурахад "Цоглог" студи туслах болно. Англи хэлийг дуу, бүжиг, шүлэг, жүжигтэй хослуулан заалгаснаар мэдлэг оюунаа тэлэн хэлний боловсролоо дээшлүүлээд зогсохгүй өөрт байгаа авъяасаа нээн хөгжүүлсэнээр ирээдүйд ямар ч мэргэжлээр аль ч салбарт ажиллаж, суралцахад өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй, манлайлагч, урлагийн суурь боловсролтой иргэн болж төлөвших юм.
"Цоглог" студи нь амжилттай суралцсан төгсөгчиддөө сертификат олгох ба суралцагчдаа кино, реклам, тайз, дэлгэцийн тоглолт нэвтрүүлэгт оролцуулна.
Хичээл 2019 оны арванхоёрдугаар сарын 1-нд эхэлнэ.
Хаяг: МҮЭ-ийн Соёлын Төв Ордон.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9699-5544, 9099-6767, 90090043
Пэйж хуудас: Цоглог студи @tsoglogstudio
Сэтгэгдэл ( 0 )