Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна.
Өмнөх уулзалтаас 20 жилийн дараа зохион байгуулагдаж буй Соёлын сайд нарын хоёр дахь удаагийн чуулга уулзалтад дэлхийн 116 орны соёлын асуудал эрхэлсэн сайд оролцож, соёл, соёлын өв, бүтээлч үйлдвэрлэл, нийгэмд үзүүлэх соёлын нөлөөллийн талаар хэлэлцүүлэг хийлээ.
Мөн энэ үеэр Ё.Баатарбилэг сайд БНФУ-ын Лицей Мишле ахлах сургууль болон Сорбоны их сургуулийн үйл ажиллагаатай 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр танилцлаа. Лицей Мишле ахлах сургуулийн захирал Бизет Эрик “Манай сургуульд 1930 оноос хойш Монгол сурагч суралцаж байгаагүй, монгол сурагчдыг манайд ирж суралцахыг урьж байна” гээд сургуулийн архивт хадгалагдаж буй монгол төгсөгч Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Л.Намсрай, Б.Аюурзана нарын хувийн хэргийн хуулбар, гэрэл зургуудыг сайд Ё.Баатарбилэгт гардуулан өглөө. Эдгээр сурагчдыг1926 онд БНМАУ-ын Ардын гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхан Парист хүргэж өгч байжээ. Тэр үйл явдлаас 93 жилийн дараа Монгол Улсын гэгээрлийн салбарын 32 дахь сайд Ё.Баатарбилэг тус сургуулийг зорин очсон нь энэ байлаа. ХХ зууны хориод оны дундуур дунд сургууль (долдугаар анги) төгссөн шилдэг 40 сурагчийг Монголын төр, засгаас бодлогоор дэмжиж Герман, Францад сургасан нь хожмоо шинэ Монгол Улсын шинжлэх ухаан, соёл урлаг, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болсон байдаг. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 93 жилийн өмнө монгол оюутнуудын сурч байсан лицей сургуулийн багш, удирдлагуудтай монгол хүүхдүүдийг өнөө цагт дахин сургах асуудлаар харилцан санал солилцов.
МОНГОЛ УЛСАД БОЛОХ “ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН НОГООН НААДАМ”-Д УРИЛАА
Соёлын сайд нарын чуулга уулзалтын үеэр Испани, Казахстан, Катар, Өмнөд Судан, Грек, Андорра, Армени зэрэг 16 улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын талаар танилцуулж, наадмын урилгыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гардуулав.
“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2020 оны есдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд зорилго нь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг спортоор дамжуулан залуусын өөрсдийн нь оролцоонд тулгуурлан илүү сайн таниулан мэдүүлэхэд оршино.
Тамирчид нь 18 хүртэл насныхан байх бөгөөд спортын болон паралимп, тусгай олимп, дифлимпийн төрөл хамт зохиогдох, хүйсийн тэгш оролцоог хангах зэрэг олон онцлогтой наадам юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Их ойохон зогсожээ.. базах вий дээ кк ийм л болж чөтгөр гэж