Орхон, Увс, Дундговь аймгийн онцгойн ажлыг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/338 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд  төв, орон нутгийн Онцгой байдлын  газар, хэлтэс, анги, байгууллагуудад ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт болоод төрийн жинхэнэ алба хаагчдын түвшин тогтоох суурь судалгаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа бол Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Увс аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.  

Харин Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа бол Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ажлын хэсэг НОБГ-т ажиллаж байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top