Кембриджийн сургалттай гэх зарим сургууль ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /МХЕГ/ Олон улсын сургалтын хөтөлбөртэй Ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2019.11.22/ мэдээлэл хийлээ.

Шалгалтад өмнө нь Мэргэжлийн хяналтын газрын ямар нэгэн шалгалтад хамрагдаж байгаагүй 10 сургуулийг хамруулжээ. 

МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд Олон улсын хөтөлбөртэй гэх ЕБС-иудад хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар өөрсдийгөө Кембриджийн хөтөлбөртэй сургалт явуулдаг гэж зарлан, өндөр төлбөр авдаг ч сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл нь ердийн хэв шинжтэй байсан. Эцэг, эхчүүд хүүхдээ Кембриджийн хөтөлбөртэй сургуульд оруулахыг эрмэлздэг. Гэтэл Кембриджийн хөтөлбөртэй сургалтыг явуулахдаа тухайн улсаас зөвшөөрөл авсан, зориулалтын барилгад Кембриджийн сургалт явуулах эрхтэй багштайгаар үйл ажиллагаа явуулдаг. Шалгалтад хамрагдсан сургуулиудаас "British school", "Орчлон", "Орхон Хасү", "Улаанбаатар элит" гэсэн дөрвөн сургууль албан ёсны сургалт явуулах эрхтэй байсан.

Ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч сургууль танилцуулах гарын авлага, гадна байршуулсан хаяг, албан бичгийн хэвлэмэл хуудас нь Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч "Сакура",  "Сингапур скүүл оф Монголиа", "Жэт", "Тэрэлж боардинг" сургууль албан ёсны зөвшөөрөлгүй байсан. Албан ёсны зөвшөөрөлгүй сургууль төгссөн хүүхдүүд Олон улсын хөтөлбөртэй сургууль төгссөн гэх бичиг баримт авдаг. Гэвч тэр нь Засгийн газрын хэлэлцээрээр батлагдаагүй учраас дараагийн шатны сургалтад хамрагдахад хүндрэл үүсдэг” гэлээ. 

Шалгалтад хамрагдсан ЕБС-иудын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалт явуулж байгаа байрлалын хаяг хоорондоо зөрүүтэй байсан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Мөн зориулалтын бус газарт сургалт явуулж, мэргэжлийн бус гадаад иргэнээр хичээл заалгаж байсан нь тогтоогджээ. 

Шалгалтад хамрагдсан сургуулиуд: 

  1.  "Орхон-Хасү" сургууль
  2.  "Сакура" сургууль
  3.  Олон улсын сургууль
  4.  "Жет" сургууль
  5.  "Орчлон" сургууль
  6.  "Сингапур скүүл оф Монголиа" сургууль
  7. "Олон улсын дунд сургууль
  8. "Бритиш" сургууль 
  9. Америк  ерөнхий боловсролын сургууль
  10. "Тэрэлж боардинг" сургууль

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nono(192.82.72.55) 2019 оны 11 сарын 23

Neg musun buh surguuliig jagsaagaad erh avsan, avah shaardlagatai geed bicheechee. Erh avsan surguuliig bid yaj tanih ystoi um be? yamar ch todorhoigui hedhen syrguuli bichchiheed ymar ch undeslel baihgui burheg um bichih um.

1  |  0
Зочин(202.126.89.140) 2019 оны 11 сарын 23

Хөдөө орон нутагаа бич .хөдөө бол бүр завхруулса сургалт явагддаг.тэр аягүй бол удлаабгах

0  |  0
Oyun(202.9.42.253) 2019 оны 11 сарын 23

Nuguu 133 tai bair sabaa bulaaldaad bsn mgl temvvlel surguulu chini ner us ni ch alga bh shib dee neeh bair sabaa golood bsn surguuli suraggvi bh shib dee

0  |  0
Зочин(202.9.43.64) 2019 оны 11 сарын 22

Боловсролын яам кембриджийн сургалт явуулдаг сургуулийн жагсаалтыг л ил тод хэлэхэд болоошдээ. Нуугаад иргэдийг хохироосон хариуцлагаа өөрсдөө хүлээх хэрэгтэй

5  |  0
зочин(202.9.44.219) 2019 оны 11 сарын 22

Монгол тэмүүлэл, шинэ эхлэл, шинэ эрин кембриджийн сургалт явуулах эрхгүй юм уу...

4  |  0
зочин(202.9.44.219) 2019 оны 11 сарын 22

Глобал ОУДС нь Кембриджийн сургалт явуулах эрхгүй гэсэн үг үү, эрхтэй гэж бодоод хүүхдээ явуулаад байгаа ш дээ.

3  |  0
Пизда(202.9.44.128) 2019 оны 11 сарын 22

Хэн Чам Шиг Юманд Итгэдэгын

0  |  0
z(192.82.65.125) 2019 оны 11 сарын 22

yamar hurdan medeegee zaschvaa.... yag ali ni unen bee???? erh ni bgaa yumuu ugui yumuu, tegwel ulsiin geh todotrgoltoi surguuliud ni erhgui bsiimuu

1  |  0
z(192.82.65.125) 2019 оны 11 сарын 22

pee za arai arai, hamag unetei ORCHLON , BRITISH 2 bj bh siv dee!!!! MCS odoo bolio boli. Oyungerel Hatagtai bas bolio boli. bohir munguu surguuli meteer ugaadgaa bolitsgoo

0  |  1
Top