Өмнөд Солонгосын алдарт "Кara" хамтлагийн гишүүн Кү Ха Раг өнгөрсөн амралтын өдөр буюу 2019.11.24-ний өдрийн 18:00 цагийн орчимд гэртээ нас барсан байдалтай олсон нь Өмнөд Солонгос төдийгүй к-поп урлагийг дэмжигчдийн дунд дуулиан болж байна.
Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч амиа хорлосон байж болзошгүй гэсэн таамаг байгаа юм.
Кү Ха Ра сүүлийн саруудад сэтгэл санааны тогтворгүй байдалд байсан бөгөөд энэ нь экс найз залуутай нь холбоотой гэж хэвлэлүүд бичиж байна. Түүний экс найз залуу болох Чой Жон Бум талийгаач бүсгүйн нууц бичлэгийг олон нийтэд тараана хэмээн заналхийлж байжээ. Мөн дуучин бүсгүйн бие махбодид халдсан байж болзошгүй гэх таамаглал ч гарч эхэлсэн байна. Учир нь талийгаачийн биед хөхрөлт үүссэн зураг олон нийтийн сүлжээнд тархаж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл гарах болсон нь олон нийтийн зүгээс ирэх сөрөг хандлагыг ихээр нэмэгдүүлсэн байх талтай.
Дуучин бүсгүй өнгөрсөн тавдугаар сард амиа хорлох оролдлого хийж байсан юм. Кү Ха Ра өнгөрсөн сард нас барсан дуучин, жүжигчин Соллигийн сайн найз байсан тэрбээр өөрт нь ирж буй сэтгэл санааны дайралтуудыг даван гарч чадаагүйн улмаас амиа хорлосон байж болзошгүй гэх мэдээлэл өчигдрөөс хойш гарсаар байна.
Алдартай бүсгүйн инстаграм дахь хамгийн сүүлийн пост "Баяртай" гэх тайлбартай байжээ.
Соллиг нас барсны дараа Өмнөд Солонгосын поп соёлын шинжээч Сео Бён Ги "Дуучин бүсгүйн үхэл БНСУ-ын цахим орчин дахь харгис сэтгэгдлийн соёлыг өөрчлөх ёстойг харууллаа" гэж мэдэгдэж байсан удаатай. Үүнээс улбаатай хүмүүсийг гутаан доромжилсон сэтгэгдэл бичдэг этгээдүүдтэй тэмцэх “Соллигийн хууль” нэртэй хуулийн төслийг санаачлан ирэх арванхоёрдугаар сард хэлэлцэхээр болсон билээ.
Сэтгэгдэл ( 5 )
bugd l xunii alag urs shd. eej aavdaa erxem l baigaa
Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 7 52 89 40 37
Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37
Бидэнд хамаагүй ч гэж болохгүй юмаа. Манайд ч бас модель нтр гэсэн охид өндрөөс үсэрлээ, шидлээ гэж яригдаж, бичигдээд л байгаа.
ene er ni bidend yamar khamaa baynaa