Дуучин IU-гийн нулимстай үдэлт: "Чиний нэрийг мартахгүй"

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

 

2017 онд "Shinee" хамтлагийн дуучин, 27 настай Ким Жон Хюн, 2019 онд "F(X)" хамтлагийн дуучин, 25 настай Солли, 2019 оны арваннэгдүгээр сарын 24, "Kara" хамтлагийн дуучин, 28 настай Кү Хара...

Өнөөдөр олон улсын бүхий л хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Кү Харагийн үхлийн талаар шуугиж байна. Тэр өчигдөр гэртээ нас барсан байдалтай олдсон юм. 

Бидний мэдэхээр дуучин Ким Жон Хюн, Солли нарын амиа хорлосон нь тогтоогдсон бол Кү Харагийн нас барсан шалтгааныг хараахан ил болгоогүй байна.

 

 

Сахиусан тэнгэрүүд.... Тэд Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлагийн дуучид, гялалзаж явсан жинхэнэ одууд байв. Харин тэдний дотоод ертөнц, хувийн амьдрал олон сая фэнүүддээ харагддаг шиг гялалзсан, гэрэлтэй байгаагүй гэдгийг батлах мэт дотно нөхөрлөж явсан найзууд хамтдаа энэ хорвоогоос буцжээ. 

Өмнөд Солонгосын К-поп ертөнцийг бүтээж буй уран бүтээлчид хатуу дүрэм журам, олны анхаарал, хайр бөгөөд доромжлолыг гоё сайхан багны цаана нууж, зовлон шаналал дүүрэн төрхөө ил болгодоггүй. Сонсогчдын зүгээс ирэх үгийн дайралт, цахим сэтгэгдлээс болж олон уран бүтээлч сэтгэл гутралд автаж, улмаар үхлийг сонгож байгааг Өмнөд Солонгосын поп соёлын шинжээчид хатуухан сануулсаар байна. 

 

 

Өчигдөр орой дотны найз, уран бүтээлийн хамтрагчаа алдсан мэдээг дуулсан дуучин IU тоглолтынхоо сүүлийн хэсгийг цуцалсан байна. Түүний "Love Poem" нэртэй тоглолт Сөүл хотод болж буй юм. IU тоглолтынхоо хамгийн сүүлийн дуугаар "Dear name"-ийг сонгожээ. 

"Зүүдэндээ хүртэл санагалздаг тэр хоолой... Яаж ч нэрийг нь дуудсан хариу өгөхгүй юм..." гэх уй гунигтай үгсээр эхлэх дуу хийгээд түүний анир гүм, харуусал дүүрэн төрх нь олон хүний сэтгэлийг хөдөлгөв...

Үзэсгэлэнт бүсгүйчүүд, сахиусан тэнгэрүүдийн хагацал к-поп ертөнцийг уйтгар гунигт автуулж эхэллээ.

 


 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Deegii(103.140.11.174) 2020 оны 06 сарын 17

Yaanaa

0  |  0
F(X) Fan (103.140.11.174) 2022 оны 04 сарын 30

F(X) Mundag hamtlag bailaa daa daanch SULLI Mini har zaluugaarai kpop oos holdloodoo hetsuu bn minii tsor gants bisherdeg hamtlagiin maani gishuun Sulli maani tengeriin orondoo zalrah gej taivan noirsooroi daraa turuhduu Aziin hamgiin shildeg ohidiin hamtlagiin gishuun bolj turuud ihiig kpop d uldeegeerei chamaar urgelj fan uud chini baharhaj ywah bolnoo.

1  |  0
Fan (103.140.11.174) 2022 оны 04 сарын 30

Sulli Gvn Emegnel ilerhiilii chi mini kpop-d hul tawij ih ch aldartai idle bolj ywj bailee dee daanch ingeed tugsuh gej

1  |  0
.(103.140.11.174) 2020 оны 06 сарын 17

Hetsvv ym bee bi fan iin huwid ih hetsvv

0  |  0
Fan(103.140.11.174) 2020 оны 06 сарын 17

Ai hoorhii minii sulli mini dee hoorhii mini

1  |  0
matilda(197.234.219.47) 2023 оны 11 сарын 10

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  2
matilda(197.234.219.47) 2023 оны 11 сарын 10

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  2
Top