Өмнөд Солонгосын “Кара” хамтлагийн экс гишүүн, дуучин Кү Ха Ра өнөөдөр /2019.11.24/ нас барсан нь Өмнөд Солонгосын шоу ертөнцийг цочроосон мэдээ байлаа.
Энэ талаар БНСУ-ын мэдээллийн Ёнап агентлаг "K-поп охидын хамтлагийн экс гишүүн Кү Ха Раг ням гарагт цагдаа нар өөрийнх гэрээс нь нас барсан байдалтай олжээ. 28 настай дуучин ойролцоогоор 18.00 цагийн үед олдсон байна” гэж мэдээлэв.
Өмнөд Солонгосын хэвлэлүүд түүнийг зургаан сарын өмнө амиа хорлох оролдлого хийж байсан талаар мөн бичиж байна.
Кү Ха Ра саяхан амиа хорлосон К-поп оддын нэг, дуучин жүжигчин Соллигийн сайн найз байсан бөгөөд фэнүүд нь олон нийтийн сүлжээнд "Хамгийн хөөрхөн сахиусан тэнгэрүүд диваажинд хамтдаа нойрсохоор явлаа" гэхчлэн эмгэнэлийн үгс бичсээр байна.
Сөүл хотын Ганнам дүүргийн цагдаагийн хэлтэс яг одоо хэргийн газарт үргэлжлүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
yaasan ch vme tsengvi ami nastai yun ch hevereg amidral