Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Солли буюу Чой Жин Ри 2019 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 15:20 минутын орчимд гэртээ нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан. Түүний гэрт түргэн тусламжийнхан 15:39 цагийн үед очсон байдаг бөгөөд үүнээс өмнө дуучин бүсгүйг нас барсан гэдгийг хэдийнэ олон нийт мэдсэн байсан юм. Үүнийг тухайн үед Соллигийн байранд ажилтай явсан гэх хоёр гал сөнөөгчтэй холбон ярьж байгаа бөгөөд тэднийг олон нийтэд мэдээлэл өгсөн гэх мэдээлэл зарим хэвлэлд гарч байсан юм.
Тэгвэл Кёнги мужийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Ли Хён Чул тэдгээр гал сөнөөгчдийг ажлаас нь чөлөөлсөн тухай өчигдөр Өмнөд Солонгосын сайтууд мэдээлжээ. Мөн тэднийг цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргасан байгаа бөгөөд сахилгын арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Дуучин бүсгүйг нас барсны дараа түүний учир битүүлэг, хачин жигтэй зургууд "Sullie's Instagram 3 Second Delete Photo Collection" хэмээх тайлбартайгаар цацагдаж эхэлсэн ч удалгүй устаж алга болсон юм. Хэн ч харсан дотор жихүүцэм тэдгээр зургийг гал сөнөөгчид тараасан байж болзошгүй гэх яриа ч мөн гарч байна. Шалгалтын явцад энэ бүхэн тодорхой болно гэдэгт найдаж байгаагаа Солигийн фэнүүд илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Тийм ч алдартай биш л дээ! Бага байхдаа кинонд тоглоод олонд танигдсан! \nДараа нь том болоод охидын хамтлагт дуулдаг болсон, хоолой тааруу!!!\nСүүлд хэд хэдэн кинонд тоглосон! Олны коммэнтноос хэл амнаас болж амиа хорлосон гэж үздэг! Учир нь хэдэн жилийн өмнө хагас нүцгэн зургаа дэлгэсэнээс болж олны хэл амны бай болсон! Түүнээс хойш сэтгэлд гутралд ороод 2~3 жилийн нүүр үзсэн! Түүнээс улбаалж амиа хорлосон! Тэр тэгтлээ их од байгаагүй зүгээр л нэг дуучин гэдэг утгаар л олон мэддэг! \nХарин гал сөнөөгчид тухайн үеийн байдал мөн гэрийн хаяг утасны дугаарыг нь хууль бусаар олонд дэлгэсэн гэдэг\n
Доодлын зураг нь ямар сэжгийн юм бэ
нас барсан хүнийг нас барсан байдалтай гэж бичихээр гайхаад байх юм. яасан муунайруулгатай бичээ вэ,