Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Солли буюу Чой Жин Ри 2019 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 15:20 минутын орчимд гэртээ нас барсан нь олон нийтийг цочирдуулаад байгаа билээ. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон гэж үзэж байгаа бөгөөд ингэж дүгнэх хэд хэдэн шалтгаан байгаа юм.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд сүүлийн өдрүүдэд түүнийг сэтгэл санааны тогтворгүй байдалд байсан тухай мэдээллүүд цацагдаж эхлээд байна. Хамтлагаасаа гарч, найз залуугаасаа салсан Соллиг ижил хүйстэн хэмээн буруутгаж, олон нийтийн дунд биеэ зөв авч явсангүй гэхчлэн харгис, хатуу үгээр булж эхэлсэн интернет хэрэглэгчдийн дайралт түүнд хүнд цохилт болсон байхыг үгүйсгэхгүй.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард гэхэд дуучин бүсгүйн согтуу байгаа бичлэг интернет дэх хайлтыг тэргүүлж байсан удаатай.
Хөхний даруулгагүй зураг болон бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, бусдын дургүйцлийг хүргэсэн түүний хамгийн сүүлд гаргасан дуу нь ч мөн олныг гайхашруулсан. Сэтгэл хуваагдлын эмгэгтэй бүсгүйн тухай энэ дууны клипээс түүний уйтгар гунигийг харж болохоор...
Солли нас барсан өдрөө өөрийн инстаграмдаа лайв хийсэн бөгөөд үүнийхээ дараа амаа ангайж, камер руу ширтсэн, өвөрмөц, хачин жигтэй гэж хэлж болохуйц зургууд инстаграмдаа байрлуулсан ч төд удалгүй устгажээ. Энэ үйлдэл нь ч мөн олныг гайхашралд оруулж, түүнийг амиа хорлосон гэх дүгнэлт хийхэд хүргээд байгаа аж.
Соллигийн найзууд болон шүтэн бишрэгчид болсон эмгэнэлт явдалтай холбогдуулан цахим орчинд соёлтой байхыг уриалж, бусдыг шүүмжлэхээ азнахыг уриалсаар байгаа юм.
Өмнө нь мөн хөвгүүдийн "Shinee" хамтлагийн гишүүн амиа хорлож, K-Pop ертөнцийн хүнд хэцүү байдлыг олонд ил болгож байсан бөгөөд фенүүд болон нитизүүдээс ирж буй дарамт ийнхүү дахин нэг алдартны аминд хүрсэн байж ч болзошгүй гэж хэвлэлүүд бичиж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Hamgiin gol n setgel gutrald orsnoo hvn ooroo medelgv ywaap bdag tgeel etssiin shat n amia horlolt bdg tmees l negendee setgelee uudalj yrij bh hergte shv
odoo kneitenz chhud blackpink hamtlagiin jennie ruu dairch ihelj bga
1 hujaa uheel biz. surtei yum be ene site. hujaa site yum baian l daa yum l bol hujaa nariig manduulaad solongosuud ner ovog n hurtel hytad ner. oor gadaad ner ogchihvol hujaa ner ogsongui zanshlaa haylaa geed boon shuumjlel boldoh hujaa yosiig deedlen sahidag jinhene hujaa nar
Aldartnuud gheer arhi uuj ooriinhooroo cholooteee sergej cholootee bj bolhq ymuuu sda sonin shvv hvn gej\n
sonin ym\n
sonin yvdal bna