Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан зохион байгуулсан монгол уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг-2019” сурагчдын бүтээлийн үзэсгэлэн өчигдөр /2019.11.25/ Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн билээ.
2011 оноос уламжлал болгон найм дахь жилдээ, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн хэлбэрээр гурав дахь жилдээ болж буй “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд олон арван авьяаслаг хүүхэд, багачууд оролцсон.
Тэдний дундаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн сурагчдын бүтээлийг онцолж байна.
Монгол бичгийн эрдэм, ухаанд шамдан суралцаж буй авьяаслаг багачуудын хамтарсан бүтээлийг толиуулъя.
Тэдний бүтээл 6, 7, 8 насны ангилалд гуравдугаар байр эзэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )