"Бөртэ Чоно-2019" наадмын шилдгүүд ирэх сарын 13-нд тодорно

2019 оны 11 сарын 28

Монголын үндэсний олимпын хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бөртэ Чоно-2019" наадмын тов тодорчээ. Энэ жилийн оны шилдэг холбоо, дасгалжуулагч, шүүгч, тамирчдыг шалгаруулах тус наадмыг 2019 оны арванхоёрдугаар 13-нд зохион байгуулах аж. 

Наадмын шилдэг тамирчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид шалгаруулдаг бол Монголын үндэсний олимпын хороо нь шилдэг спортын холбоод, шүүгч, дасгалжуулагчийг тодруулдаг уламжлалтай.

Өнгөрсөн жилийн "Бөртэ Чоно" наадмын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, “Мастерс”-ийн мөнгөн медальт Л.Отгонбаатар, эмэгтэй тамирчнаар боксын ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг нар тодорч байсан. Харин шилдгийн шилдэг дасгалжуулагчийн шагналыг Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан хүртэж байсан юм.

Мөн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр, Азийн наадмын боксын аварга Э.Цэндбаатар нар шалгарсан бол эмэгтэй шилдэг тамирчнаар чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Азийн наадмын алт, хүрэл медальт, буудлагын ОУХМ Г.Нандинзаяа нар амжилтаараа бусдыгаа магнайлсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top