БӨРТЭ ЧОНО-2019 | “Шилдэг спортын сэтгүүлч”-ээр Zindaa.mn сайтын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ шалгарлаа

2019 оны 12 сарын 13

"Монголын үндэсний олимпийн хороо"-ноос зохион байгуулж буй Монголын спортын шилдгүүдийг тодруулах "Бөртэ чоно – 2019" тэргүүн дээд наадмын ёслол өнөөдөр /2019.12.13/ Корпорэйт Конвеншн Центрт болж байна.

2002 оноос эхлэн 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Бөртэ чоно" наадмын шагналын эздийг олон улсын жишгээр спортын сэтгүүлчдийн санал асуулга болон "Монголын үндэсний олимпийн хороо"-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтээр шалгаруулдаг уламжлалтай.

“Бөртэ чоно-2019” наадмын “Шилдэг спортын сэтгүүлч”-ээр “Эрхэт Монгол” медиа  группийн харьяа Zindaa.mn мэдээллийн сайтын Соёл урлаг, спортын мэдээллийн албаны дарга, спортын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ тодорлоо.

М.Сугар-Эрдэнэ нь “Таван цагариг” сониноос ажлын гараагаа эхэлж, мэргэжлийн сүмо бөхийн мэдээ мэдээллийг япон хэлнээс анхлан орчуулж, Монголын үзэгч, уншигчдын хүртээл болгож байснаараа олны талархал хүлээсэн сэтгүүлч билээ. Орос, япон, англи хэлтэй.

Түүний хувьд өдгөө спортын сурвалжилга, ярилцлага, спортын орчуулгын мэдээгээр дагнан бичиж байгаа цөөн сэтгүүлчдийн нэг бөгөөд сүмо, хөлбөмбөг, жүдо,чөлөөт бөхийн гадаад, дотоодын тэмцээний мэдээ сурвалжилга, бусад спортын шинэ соргог, орчуулгын мэдээг тогтмол бичиж, спортын сэтгүүлчийн үүрэг, оролцоог өдөр тутмын ажлаараа ханган ажиллаж байна. Тухайлбал 2019 онд 2000 гаруй спортын мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэн уншигчдад хүргэжээ.


Шилдэг олимпын зүтгэлтэн: “Аварга” дээд сургуулийн багш А.Элбэг

Шилдэг шүүгч:  Р.Жаргалсайхан (хөлбөмбөг), Э.Саруул (байт харваа)

Шилдэг баг: 3х3 эмэгтэй баг

Шилдэг клуб: Жиү жицү бөхийн “Гаруда” клуб

Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо: Монголын уулчдын үндэсний холбоо

Үндэсний спортын шилдэг холбоо: Морин спорт уяачдын холбоо

Ажил мэргэжлийн шилдэг холбоо: Монголын үндэсний олипийн академи

Нийтийн болон хөгжиж байгаа спортын шилдэг холбоо: Монголын Ширээний теннисний холбоо

Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Спорт холбооны шилдэг нарийн бичгийн дарга: Г.Ерөөлбат

Спорт холбооны шилдэг ерөнхийлөгч: Монголын Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл

Шилдэг дасгалжуулагч: Б.Ундралбат (буудлага)

Шилдэг дасгалжуулагч: С.Тулга (3х3 сагсан бөмбөг)

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Harvaach(202.126.88.41) 2019 оны 12 сарын 13

Mongoldoo negch temtseen shuudeggui,Hun yaj shildeg bolov? 20jil baitiin holboond bgaa Eej ni,Amarjargaltaigaa niilj yamar todorhoilolt,undeslen ner devshuulev, Setguulchid E,Saruul gej huniig meddeg yum bolovuu, tamirchid ni tanihgui bhad,...\n

0  |  0
Top