БӨРТЭ ЧОНО-2019 | Э.Цэндбаатар ШИЛДГИЙН ШИЛДЭГ тамирчнаар шалгарлаа

2019 оны 12 сарын 13

"Монголын үндэсний олимпийн хороо"-ноос зохион байгуулж буй Монголын спортын шилдгүүдийг тодруулах "Бөртэ чоно – 2019" тэргүүн дээд наадмын ёслол өнөөдөр /2019.12.13/ Корпорэйт Конвеншн Центрт болж байна.

2002 оноос эхлэн 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Бөртэ чоно" наадмын шагналын эздийг олон улсын жишгээр спортын сэтгүүлчдийн санал асуулга болон "Монголын үндэсний олимпийн хороо"-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтээр шалгаруулдаг уламжлалтай.

Шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг. “Монголын спортын сэтгүүлчдийн холбоо”-ны 70 сэтгүүлч тамирчдын төлөө саналаа өгч, энэ оны шилдгүүдийг нэрлэлээ.

Энэ оны Шилдгийн шилдэг тамирчнаар Ази тивийн аварга Э.Цэндбаатар шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо.

Шилдэг эрэгтэй тамирчнаар Д.Дэлгэрням /сагс/, Л.Отгонбаатар /жүдо/ нар шалгарлаа. Харин Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар М.Анхцэцэг /Хүндийн өргөлт/, Шилдэг тамирчнаар  С.Батцэцэг /Чөлөөт бөх/, М.Уранцэцэг /Жүдо/ нар тус тус шалгарав.

Мөн шилдэг залуу тамирчнаар Л.Сосорбарам шалгарлаа.


"БӨРТЭ ЧОНО - 2019" ТЭРГҮҮН НААДМЫН ШАГНАЛЫН ЭЗЭД

“Бөртэ чоно-2019” наадмын “Шилдэг спортын сэтгүүлч”-ээр “Эрхэт Монгол” медиа  группийн харьяа Zindaa.mn мэдээллийн сайтын Соёл урлаг, спортын мэдээллийн албаны дарга, спортын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ тодорлоо.

Шилдэг олимпын зүтгэлтэн: “Аварга” дээд сургуулийн багш А.Элбэг

Шилдэг шүүгч:  Р.Жаргалсайхан (хөлбөмбөг), Э.Саруул (байт харваа)

Шилдэг баг: 3х3 эмэгтэй баг

Шилдэг клуб: Жиү жицү бөхийн “Гаруда” клуб

Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо: Монголын уулчдын үндэсний холбоо

Үндэсний спортын шилдэг холбоо: Морин спорт уяачдын холбоо

Ажил мэргэжлийн шилдэг холбоо: Монголын үндэсний олипийн академи

Нийтийн болон хөгжиж байгаа спортын шилдэг холбоо: Монголын Ширээний теннисний холбоо

Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Спорт холбооны шилдэг нарийн бичгийн дарга: Г.Ерөөлбат

Спорт холбооны шилдэг ерөнхийлөгч: Монголын Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл

Шилдэг дасгалжуулагч: Б.Ундралбат (буудлага)

Шилдэг дасгалжуулагч: С.Тулга (3х3 сагсан бөмбөг)

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.31.166) 2019 оны 12 сарын 15

Sodnompeljee yasiin.Ene jil gartsaagui gyalalzsan sor n baisan shdee

0  |  0
Hentiin hun(192.82.72.253) 2019 оны 12 сарын 14

Eznee oloogui shagnal bna daa. Hentiinhnii min nuruug teniilgesen Oyunbold avargadaa zasag tur baigaa deer n ugchihuj boloogui liom baihdaa ain?

0  |  0
Pmishig@ yahoo.com(139.5.216.240) 2019 оны 12 сарын 13

Eznee oljee.tsendbaatar,anhtsetseg 2 bol yah argagui l mun b na

0  |  0
Top