Төрийн дууллыг Төрийн түүхийн музейд заллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ой, Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, хоёрдугаар зууны манлай соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 111 жилийн болон төрийн билэг тэмдэг Монгол Улсын Төрийн дууллын хөгжмийг зохиосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Төрийн дууллыг Төрийн түүхийн музейд хүндэтгэн заллаа. “Лувсанжамбын Мөрдорж” сангаас санаачлан зохион байгуулсан уг үйл явдлын хүрээнд Монгол Улсын төрийн дууллыг бүтээсэн түүхэн архивын баримт сэлт ба аудио бичлэг, баримтат видео бүтээл, гурван зохиолчийн гурван эх бүтээлийг олон нийтэд толилуулах боломжтой болох юм.

1949 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Төрийн сүлд дууллын хөгжмийг зохиох уралдаанд тухайн үеийн урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Мөрдорж гуай “бор шувуу”, Б.Дамдинсүрэн “хэрээ” гэх нууц нэрээр оролцож, зохиолч Д.Сэнгээ, Л.Дүгэрсүрэн, Ч.Лодойдамба нарын хамтран бичсэн шүлгээр төрийн сүлд дууллын аялгууг бичиж, 1949 оны гуравдугаар сард циркийн хөгжимчид ба Төв театрын найрал хөгжим нэгдэн хор дуучидтай тоглуулж байжээ. Уралдаанд ардын дуунууд, Монгол интернационал, Зуун лангийн жороо луус тэргүүтэй олон бүтээлийг харьцуулан сонссоны эцэст Б.Дамдинсүрэнгийн сүлд дууллын бадаг хэсгийн аялгууг, Л.Мөрдоржийн зохиосон сүлд дууллын дахилт хэсгийн аялгуутай нийлүүлэхээр болсон байна. Ингээд 1949 оны арванхоёрдугаар сард шинэ дууллыг төв театрын найрал хөгжимчид ба цэргийн үлээвэр найрал хөгжмөөр тоглож Маршал Х.Чойбалсан болон Урлагийн асуудал эрхлэх хорооны хөгжмийн зүтгэлтнүүдэд сонсгон санал хурааж олонхоороо дэмжсэн байна.

Улмаар 1950 оны хоёрдугаар сарын 24-ны Улс төрийн товчооны хурлаар Төрийн дууллын хөгжмийг албан ёсоор батлав. Мөн оныхоо гуравдугаар сард улсын дууллын уралдаанд ирүүлсэн Ц.Дамдинсүрэн гуайн шүлгийг хэдэн удаа хэлэлцэж засварласны хойно Төрийн дууллын шүлгээр баталсан байна. Ийнхүү 1950 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид “БНМАУ-ын шинэ сүлд дууллыг батлах тухай” 43 дугаар зарлиг гарган баталж, 1950 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Төрийн сүлд дууллыг орон даяар эгшиглүүлж эхэлжээ.

Монгол Улсын Төрийн дууллыг зохиосон Ц.Дамдинсүрэнд төрийн шагнал, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарт төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртээж хүндэтгэл үзүүлсэн билээ.

* * *

Монгол Улсын Төрийн дууллын түүх

Түүхийн баримт сөхвөл 1914 онд Богд хаант Монгол Улсын Төрийн дууллыг Богд хаант Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Оросын Санкт-Петербургийн Маринийн театрынн хийлч А.Кадлец “Зуун лангийн жороо луус” ардын дууг найруулан зохиожээ. Энэхүү сүлд дууг 1914-1924 онд шашин төрийн ёслолд эгшиглүүлж байв. Үүний дараа С.Буяннэмэх, Н.Насанбат нарын 1922 онд зохиосон “Монгол Интернационал” дууг албан бусаар Төрийн дуулалд тооцон аливаа ёслол арга хэмжээнд төдийгүй Монголын радиогийн өргөн нэвтрүүлгийн эхлэл төгсгөлд улсын төв театрын хөгжимчид хөгжимдөж байжээ.

1945 онд Тусгаар Монгол Улс Төрийн сүлд дуулалтай байх нь зүйтэй гэсэн ард нийтийн санаачилга гарснаас хойш БНМАУ-ын төрийн дууллыг бүтээх ажил ундарсан байдаг. Ийнхүү Урлагийн хэрэг эрхлэх газраас Төрийн дууллын шүлгийг бичих хаалттай уралдааныг зохиолч яруу найрагчдын дунд зарлаж, Ц.Дамдинсүрэнгийн шүлэг ба Д.Сэнгээ, Л.Дүгэрсүрэн, Ч.Лодойдамба нарын хамтран бичсэн шүлэгт ая зохиолгосноор өнөөгийн Төрийн дуулал бүтсэн байна.

* * *

Монгол Улсын Төрийн дуулал

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.41) 2019 оны 11 сарын 28

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Зочин(103.229.123.107) 2019 оны 11 сарын 28

Одоо төрийнхөө жинэхэн сүлдийг хоймортоо залцгаая дундуураа тсархай эзэнгүй модон мориноос залхаж гүйцлээ

0  |  0
Иргэн:(66.181.161.53) 2019 оны 11 сарын 28

Админаас уучлал гуйж байна. Миний сэтгэгдэл таалаагдаагүй бололтой. Админ та төрийг дээдэлдээ.

0  |  0
Зочин: (66.181.161.53) 2019 оны 11 сарын 28

Мөн ч олон жил төрд хамаарагддаг эрхэмүүд дуулалтай явсаар... Эгэл түмэн, Монгол Улс маань хэзээ дуулалтай, далбаатай, сүлдтэй болдог болоо. Тэгээд төр гэдэгт хамаардаггүй эгэл бид нараар заавал хүндлүүлж, дээдлүүлж, дуулуулж, мандуулах шаардлага нь юунд оршдог болоо. Төрийн гэх түшээд жудагтай, зарчимтай, зөв шудрага байвал заавал төрөөр халхавчлалгүйгээр хүндлэнэ шүү дээ.

0  |  0
Top