“Даянтөр” компанийн санаачилгаар сурагчдын эх хэлний боловсролыг дээшлүүлэх, Үндэсний бичиг соёлоо дээдлэн суралцах орчин бүрэлдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор 69 дүгээр сургуулийн номын санд босоо монгол бичгийн номын булан нээн өглөө.
Нийт 300 төрлийн 500 гаруй ном хандивлаж байгаа ба эдгээр номуудыг Өвөрмонголчуудын дунд уриалга гаргаж, цуглуулсан гэдгийг “Даянтөр” компанийн захирал Т.Оргил хэлж байсан юм.
Тэрбээр “Монгол Улсад “Хүмүүн бичиг” сониноос өөр босоо монгол бичгээр хэвлэгдэж байгаа ном байхгүй. Ерөнхий боловсролын сургуулийн номын санд монгол бичгийн номын булан нээснээр хүүхдүүд түүх соёлоо дээдлэн хүндэтгэж, хэрэглэх боломж бүрдэх байх гэж Монгол Улсынхаа иргэний хувьд эхний сургуульдаа 500 ном хандивлалаа” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Мулгуу хүмүүсийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгочих ухаантай, сэтгэлтэй хүн байхгүй юү?