САЙН МЭДЭЭ: Монгол залуус багаараа ДЭЛХИЙН АВАРГА болж, дахин дээд амжилт тогтоолоо

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

БНХАУ-ын Жухай хотод зохион байгуулагдсан Олон улсын ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд боллоо. Тэмцээнд 12 орны 167 тамирчин оролцож, гурван өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж, шилдгүүдээ тодрууллаа.

Монгол Улсыг төлөөлөн 14 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцон, 16 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу боломжит 90 медалиас нийт 53 медаль хүртлээ.

Ингэснээр Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонези, Япон, Өмнөд Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 56 дахь тэмцээндээ амжилттай оролцон, медалийнхаа тоог 1057 болгож, Дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн, амжилтын буухиагаа үргэлжлүүлэв.
 


ТЭМЦЭЭНИЙ ДҮН
 

Бага насны ангилал:

1-р байр  Хишиг Арвин Индустриал ХХК-ийн тамирчин Азийн Мастер Ш.Наранбат (4824 оноо)
2-р байр  Aзийн Мастер Ши Жамиан (4516 оноо)
3-р байр  Азийн Мастер Б.Жамбалбаярням (4207 оноо)

Өсвөр насны ангилал:

1-р байр Азийн Мастер Б.Энхбаясгалан (6993 оноо)
2-р байр Ажнай корпорацийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (6891 оноо)
3-р байр ОУ-ын Мастер У.Солонго (6356 оноо)

Насанд хүрэгчдийн ангилал:

1-р байр Андрей Мюзи (8170 оноо)
2-р байр Денк Фарма Монголиа ХХК-ийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (7203 оноо)
3-р байр Их Мастер Б.Лхагвадорж (7112 оноо)

Өсвөр насны ангилал:

-Азийн Мастер Б.Энхбаясгалан "Түүхэн үйл явдал" төрөлд 5 минутад 133 үйл явдал

Бага насны ангилал:

-Азийн Мастер Б.Жамбалбаряням "Зураг" төрөлд 5 минутад 333 зураг
-Азийн Мастер Ш.Наранбат "Түүхэн үйл явдал" төрөлд 104 үйл явдал тогтоон тус тус дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Багийн нийлбэр дүнгээр:

1-р байр Монгол улс (21308 оноо)
2-р байр БНХАУ (15078 оноо)
3-р байр Герман улс(14607 оноо)


Монголын Оюун Ухааны Академийн захирал, Олон улсын шүүгч Х.Хатанбаатар эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдад халуун баяр хүргээд, тэднийг амжилттай бэлтгэсэн багш, дасгалжуулагч нартаа, зарим тамирчдын зардлыг ивээн тэтгэж оюунлаг үйлийг дэмжсэн "Денк Фарм", "Монголиа" ХХК, "Жи Эн Бевережис", "АПУ", "Хишиг Арвин Индустриал", "Капитрон" банк, "Нарантуул Трейд" ХХК зэрэг албан байгууллагуудад талархал илэрхийлжээ. 

Энэ жил тамирчид хоёр том холбооны тэмцээнд оролцож байгаа бөгөөд маргааш хамгийн том холбоо болох Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны тэмцээнд оролцохоор Үхань хотыг зорих ажээ. 

Эх сурвалж: Монголын оюун ухааны академи

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NYMAA(202.179.24.219) 2019 оны 12 сарын 02

AGUU AGUU AGUU teneg buhchuuded ih mungu uguud baidgiin baina lee ene huuhduudiig yah bol hariii

1  |  0
Top