"Монгол хэлний журамласан толь"-ийг ГАР УТСАНДАА татах ЗААВАР

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Олон жил маргаантай байсан хэл шинжлэл, зөв бичих дүрмийн маргааныг эцэслэн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачдын баг "Монгол хэлний журамласан толь"-ийг 2018 оны зургаадугаар сарын 18-ны өдөр гаргасан билээ. Уг толины тусламжтай өмнө нь эргэлзээтэй бичигддэг байсан 700 гаруй үгийг цэгцэлснээс гадна гадаад үг, улс орны нэрийг хэрхэн бичихийг журамлаж өгчээ.

Түгээмэл алддаг үгсээ зөвхөн “Монгол бичгийн журамласан толь”-оос харах нь зөв юм. Жишээлбэл, гацуур мод гэх үгийн уг журамласан толинд гачуур мод гэж бичдэг болсон байна.

Журамласан үгийг хэрэглэх арга бүр хялбар болж, онлайнд бүрэн эхээр нь байршуулж, дагалдах гар утасны апплекшн гаргасан байна.  Та "Монгол хэлний журамласан толь" апплекэшныг гар утсандаа татаж авснаар эргэлзсэн, мэдэхгүй байгаа зүйлээ лавлаж, эх хэлээрээ алдаагүй зөв бичихэд хялбар болно. Апплекэшныг интернэтгүй орчинд ч ашиглах боломжтой. 


ТАТАХ:    App store      Play store


 

ЗАРИМ ҮГСИЙГ ЖУРАМЛАСАН БАЙДАЛ

/Тодруулсан хувилбар нь зөв/
 

Ажилбар - Ажиллавар

Авахуул -Авхуул

Байцаа -Байцай

Батжина - Батажна

Гадаргуу - Гадарга

Гайхашрал, гайхшрал - Гайхширал

Гурвалсан - Гуравласан

Дугараг, дугираг - Дугариг

Дуурсах - Дуурьсах

Иржигнэх - Иржгэнэх

Ирэвгэнэх, ирвэгнэх - Ирвэгэнэх

Номхтгох, номхтогох - Номхотгох

Эрвээхий -Эрвээхэй

Түвэг - Төвөг

Санаачлага - Санаачилга

Ишлэл – Эшлэл

Оношлогоо - Оношилгоо

Төгсөгчиддөө - Төгсөгчдөдөө

Харчихаад - Харчхаад

Хашгирах, хашиграх - Хашхирах

Хун тайж - Хунтайж

Оюунлиг - Оюунлаг

Өнтээ, өнөтэй - Өнтэй

Увидас, увьдас - Увдис

Үйлдэр - Үүлдэр

Жирвэгнэх, жирэвгэнэх - Жирвэгэнэх

Шавьж - Шавж

Бэлэг - талархаж өгөх юм

Бэлгэ - шинж тэмдэг, совин ёр, илбэ

Бэлгэ - хүн, амьтны им эрхтэн

Бэлгэ - мэргэ, төлгө

Билиг - төрөлхийн оюун ухаан, оюуны өндөр чадамж, оюун

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top