Хамтран амьдрагчаа хүчирхийлсэн хэргээр Б.Төгсбилгүүнийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Хамтран амьдарч байсан Ж.Одгэрэлийг олон удаагийн үйлдлээр хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдаад буй Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.12.10/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, нотлох баримт хангагдсан гэж үзэж, гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг ирэх долоо хоногт хийхээр товложээ. Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийг энэ сарын 19-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр боллоо. 

Хохирогч Ж.Одгэрэл нь шүүгдэгч Б.Төгсбилгүүнтэй хамтран амьдарч эхэлснээсээ хойш хүчирхийлэлд өртөж, хоёр ч удаа үр зулбахад Б.Төгсбилгүүн болон түүний эгч, ойрын хамаатнууд нөлөөлсөн гэх гомдлыг хуулийн байгууллагад гаргасан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hulan(78.126.73.221) 2019 оны 12 сарын 10

dunkuu yumaa

0  |  0
Zochin(202.126.88.51) 2019 оны 12 сарын 10

Medrel muutai , amia hicheesen , hunii amidral ursen shijgiin huuhnuud haa saigui bhiimaa! Uuruu uhchih gd l ter zaluugiin hoinoos guigeed bdg bsn yum bn lee shd chaavaas ! Yavch eruul huuhen bish bn leee

0  |  0
Үнэн(103.9.89.18) 2019 оны 12 сарын 10

Секс хийхгүй хамтран амьдрана гэж юу байдгийм. Муудхаараа бие биенээ хорлож хүчирхийлсэн болгох гээд байхад ялгаж салгадаг хууль байгаа юм уу.

1  |  0
Top