Өнгөрөгч оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын 13 дугаар байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд тус яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Хохирогч нь Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн байсан бөгөөд түүний амь насыг хөнөөсөн хэрэгт мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа юм.
Улмаар хэргийн мөрдөн байцаалт дуусч, энэ оны нэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл шүүх хурал нийт таван удаа хойшлогдоод байна. Сүүлийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 10:30 цагт эхэлж, хоёр удаа завсарласны эцэст 15:00 цагт шүүх бүрэлдэхүүн хурлыг тавдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан.
Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгч н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан таван өмгөөлөгчөөс татгалзсан тул шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ийнхүү хойшлууллаа.
Шүүгдэгч Б.Махбалыг мөрдөн байцаалтын явцад талийгаач Т.Гомбосүрэнгийн амь насанд хүрсэн гэдгийг тогтоож, Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйл буюу Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шүүж байгаа юм. Уг зүйл ангид зааснаар, хүнийг алсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүнд 8 жилийн ял төлөвлөөд байгаа ба хэрэв сэжигтэн давж заалдвал уг ялыг хөнгөрүүлэх боломжтой гэдгийг хэллээ.
Б.МАХБАЛ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХЭЭР ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ҮҮ!
Гэвч дээрх хэрэг нь зүгээр ч нэг хүн амины хэрэг бус улс төрийн томилгоо, албан тушаалын төлөө санаатай үйлдсэн гэмт хэрэг байж болзошгүй гэх. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс, талийгаач Т.Гомбосүрэнгийн хашиж байсан албан тушаал буюу ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад, Сэвжидийн Дорждагва гэх хүнийг санал болгосон албан бичиг байдаг.
Шүүгдэгч Б.Махбал нь 2012 онд ЗТБХБЯ-нд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа С.Дорждагва гэгчийг ахлах мэргэжилтнээр ажилд авч байжээ. С.Дорждагва, Б.Махбал нар нь нэг нутаг буюу Говь-Алтай аймгийнх бөгөөд ах дүүсийн харилцаатай ажээ.
Улмаар Б.Махбал ажлаа өгөөд явахдаа “Би чамайг газрын дарга болгоно” хэмээн С.Дорждагвад амалсныг тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс нь баталдаг гэнэ. Ингээд 2016 онд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр С.Дорждагвыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад санал болгосон ч оруулж ирж чадаагүй байна. Харин энэ үеэр талийгаач Т.Гомбосүрэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдон очиж байжээ. Харин 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Б.Махбал ЗТХЯ-нд эргэн ирснээр С.Дорждагвыг газрын дарга болгох үйл ажиллагааг эрчимтэй явуулж эхэлсэн бололтой. Тус яамны ажилчдын хэлж байгаагаар, Б.Махбалыг яаманд ирснээс хойш С.Дорждагвын ааш авир нэмэгдэж хамт ажиллагсдаа дарамталдаг болсон гэх. Түүнчлэн талийгаач Т.Гомбосүрэнд “Би удахгүй ажлыг чинь авна” хэмээн нэг бус удаа дайрч давшилж байсан гэдгийг зарим хүмүүс баталдаг юм билээ.
Энэ үед талийгаач Т.Гомбосүрэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах хүсэлтийг удаа дараа өгч байсан ч түүнд мэдэгдэлгүйгээр сонгон шалгаруулалт зохион байгуулсан байдаг. Түүгээр зогсохгүй уг албан тушаалд тавигдах шаардлагад эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй хүн байх ёстой гэж заасныг Б.Махбал өөрчилж “Төрийн удирдлага” гэх шаардлагыг нэмж оруулснаас харахад зөвхөн С.Дорждагвыг шалгалтад оруулж тэнцүүлэхээр урьдаас бэлдсэн санаатай үйлдэл байж болзошгүй юм.
Ийнхүү хардахын учир С.Дорждагва гэгч нь Удирдлагын академийг Төрийн удирдлагын чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн цор ганц мэргэжилтэй нэгэн аж. Гэвч тэрбээр сонгон шалгаруулалтад орсноор барахгүй, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ түүнийг ЗТХЯ-ынХяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад тэнцэнэ хэмээн Төрийн албаны зөвлөлд санал болгосон баримтууд байдаг.
Ийнхүү С.Дорждагва нь талийгаачийн ажиллаж байсан албан тушаалд хоёр дахь удаагаа очихыг завдсан ч Авлигатай тэмцэх газраас шалгалт явуулж, түүнийг төрийн албанд тэнцэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэх дүгнэлт гаргасан байдаг.
С.ДОРЖДАГВА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГААР ХАУС ХОРООЛОЛ БАРИУЛЖ БАЙНА ГЭВ ҮҮ!
Авлигатай тэмцэх газрын шалгалтаар, С.Дорждагва нь 2016 онд өөрийн эхнэр Ш.Мөнгөнчимэгийн Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн ТББ-аар “Зам тээврийн яамны 2015 оны үйл ажиллагааны талаар хэрэглэгчийн үнэлгээний судалгаа” зөвлөхийн үйлчилгээ гүйцэтгэх гэрээг байгуулж үнэлгээний хорооны гишүүдийг хууран мэхэлж төөрөгдүүлэх замаар гарын үсэг зуруулж 9.621.025 төгрөгийг завшсан нь илэрсэн байна. Улмаар С.Дорждагвад хариуцлага тооцох тухай албан бичгийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд хүргүүлснийг салбарын сайддаа танилцуулалгүй нуусан гэх мэдээлэл ч байна.
Улмаар өнөөдрийг хүртэл М.Дорждагва гэгч нь тус яаманд ажилласан хэвээр байгаа ба төрийн албанд тэнцэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэх албан бичиг хүргүүлсээр байтал холбогдох албан тушаалтнууд нь хариуцлага тооцолгүй өнгөрсөн гэдэг.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, С.Дорждагва гэгч нь Жаргалантын аманд хувийн орон сууцны хороолол бариулж байгаа гэх ба энэ он гарсаар БНХАУ-ын хилээр нийт долоон удаа хил нэвтэрч барилгын материал болон бусад эд зүйлсийг улсын хилээр нэвтрүүлсэн гэх. Мөн АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй “Лопос” хэмээх компани эзэмшдэг бөгөөд ба сүүлд хувийн автомашинтай болсноос үзэхэд дээрх хөрөнгөний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгах үндэслэл ч байж болох юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 54 )
bugd neeh ih medegchid. yag tsagaa tulaad uursduu iim baidald orvol yaj uilan dugarch baih boldoo
НАЙМАН ЖИЛИЙН ЯЛ ГЭНЭ ҮҮ? ХЭНИЙГ ДОРОМЖЛООД БАЙГАА ЮМ БЭ? ХУУЛЬ ГУУЛЬ БОЛСНЫ СОНГОДОГ ЖИШЭЭ ДАХИН НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ. ХҮНИЙГ ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР, САНААТАЙ ХОРЛОЧИХООД ИЙМ ЯЛ АВДАГ Л ЮМ БАЙНА
Хүний амь нас шүү дээ, юун 8 жил вэ? Бүх насаар нь чангад- хатаа, Хүнийг хайрлах сэтгэлгүй, араатан араншинтэй новшийг буудаж алсан ч багадна.
Хун санаатай Харгис хэрцгийгээр Зодож алахад 8 жил утас хулгайлсан хуухдэд 10 жил егсен гэж яридаг энэ юу вэ
Хорчин Баттулга хулгайч өөрийн хүнээ ингэж л байгаа юм даа. Монгол ялж байгаа юм уу.
Женко хулгайчийн хүн болохоор ингэж байгаа юм даа. Хүний амь насыг санаатайгаар хэрцгийгээр зодож бүрэлгэсэн нөхрийг 8 н жил болио. Нөгөө шударга ёс ярьсан нөхдүүл яагаад чимээгүй байна вэ.
хүн алаад наймхан жил ямар хямдхан амь бэ? нэртэйгээр нь мөнгийнө төлөөд гарчихаач
Махвалыг цусан гавьяаны улаан тугийн одонгоор нэмээд шагнах л үлдсэн юм бна. Хуулийнхан ч ил цагаандаа гарч дээ, хөөрхийс минь.
Хүний амь насыг бүрэлгэчихээд юу ч болоогүй юм шиг суугаад.л энэ арай л хэтэрч байнаа.хүн алаад 8 жилийн ял авна дараа нь ерөнхийлөгчийн өршөөл гараад хугацааг нь наашлуулна.Үхсэн хүний хохь гэж энэ байх даа
ene davarsan avilgachdad daruulga heregtei, 2uulang ni shorond hataa, avilgiin zuil angiig nemeech ee!
nasaar ni horih heregtei
Хүний амийг яаж үнэлдэг юм бэ? Хүн алсан хүнийг яллахдаа заримыг нь 5 жил, 7 жил, заримыг нь 25 жил гээд янз янзаар шийддэг нь юуг үндэслэж шийддэг хэрэг вэ? Ямар хүний амь үнэгүй, ямарынх нь үнэтэй байгаад байна аа? Үнэтэй ч бай, хямд ч бай хүний амийг хэн, яаж төлдөг вэ? Өндөр сэнтийд тухласан эрдэмт шүүгчид хариу өгнө үү?
Алуулсан хүний хохь уу? Алуурчин нь ялагч баатар уу? Энэ өнөөгийн төрх үү, шүүгчдийн өгөөмөр сэтгэл үү? Хүний махан бодийг америкчууд арван хэдэн жилийн өмнө үнэлэн, гэхдээ амьсгааг нь үнэлж чадаагүй. Монгол улсын нэг иргэн ямар үнэтэй вэ?
Торийн албанд 60 тэр бумыхан гарсан болохоор ийм ес суртахуунтай авч идэхийн донтой байгаа юм л даа 2 хуний амь хоноочхоод юун 8 жил насаар нь хорих хэрэгтэй шуу дээ Голийсон юмыг
Арай л бага уу шийтгэл нь багаджээ
Санаатай хүндрүүлэх нөхцөл байдалтай хүн амины хэрэгт 8 жил. Одоо ч тэгвэл эх орноо худалдагчид, байгаль орчноо сүйтгэгчид, ичих булчирхайгүй төрийн түшээд, шуналын туламнууд, хүчирхийлэгчид, авлига авагч өлбан тушаалтанууд амиа мэдэж явахгүй бол эвгүйдэх нь дээ
shuuh uurchlugduuguim uu esbel bas buruu tiishee yabj bgam u turiin yamand huniig zodoj zerlegeer alsan hun shuud tsaaz abah estoishdee yun 8 jil be buh nasaar ni horih estoishdee6
Больёо оо...хүнийг санаатай алсан алуурчинд 8- хан жил байхдаа яадий...
8 хан жил үү...Худлаа байлгүй дээ...
Хун алахад 8 жил егдег юу болж байна хуний Сайхан ур гэр булийн аав хунийг алчихаад энэ хууль
Olon ylsiin baigyylgiin sydalgaagaar Avilgaliin indexeer Mongold negd bichigdsen shuuh baigyylga, hergiig hyansan prokyror mandtygai. Ardiin egel huuhed 25 jil , tur barisan hylgaich lyivirchid 8 jiliin yal bur bagasgaj bolno gej uyy gesen ug ve!!!!???? YYNIIG YNDSEER NI UURCHILUHGYI BOL ERUNHIILUGCHUU TANIID ITGEJ SONGOSON ARD TYMNII TEVCHEER ALDAGDAJ MONGOLD ARD TYMEN , - CHAGDAA , PROKUROR , SHYYH ZASAGLALIIG GARTAA ABSAN TYR BARIJ NAM DAMJSAN HULGAICH , CUUHUN HET BAJSAN OLIGARH GESEN 2 EVLERSHGYI ANGIIN ZYRCHIL BOLJ DELHIIN SHIVSHEG , ONIGOO BOLJ DUUSLAA!!!??????
Энэ алуурчинтай удаан зууралдах онцгүй байна.Дээрээс их том хүн хамгаалдаг нь тодорхой болоод байна.Тэр Дорждагва гэдэг хамсаатныг яагаад орхиод байна.Энэ хулгайчаас болж Махбал хүнийг санаатай алсан байна.Баттулга анх ЗТХ-ийн яаманд ажилд авсан гэдэг нь нотлогдоод байх шиг байна.Дор хаяж 25 жил шүү!!!!!!Найман жилийн ял вэ?!?!?!Доромжилж ханахгүй яагаад байнаа поркурорыг соль шүүгчийг соль ийм дампуурсан юм байлаггүй байх шүү!!!!!!Аав нь энэ Махбалаас болж сэтгэл санааны хямралд орж нас барсан гэсэн тийм болохоор хоёр хүний амь нэхэх хэрэгтэй .
Tumengerel tsaaz avaa bizdee. Manan ami buhtei huchorheg heveer bgaan bn doo. Iim baliar buzaruudiin ulsaas turgen zsilah mini.
arai ch dee. elbegdorjiin huuli saikhan umoo.
2 хүн алаад 8хан жилүү тэгээд
тэр өдөр архидаагүй бол яалаа гэж ийм юм болохов. гай газар доороос гэж. хэнд ч тохиолдож болох гай юм даа.
Хүн алчихаад 8 хан жилжээр таслагдаад бодит байдал дээрээ 2 жил суугаад чөлөөлөгдөнө. Хүний амь ийм үнэтэй болсон юм уу
Залуу хүмүүс бол энэ мууг алаад 8 жил суугаад гарахад яадгийн л гэх юм байна!?
Busdiig sanaataigaar zerlegeer alsan hvn huuchin ervvgiin huuliar 20-25 esbel tsaaz abdg bsan odoo hvn zodson hvntei ijil yal abdg blj de sonin yum da
Ajiliin bairan deer arihdaj hunii ami burlegsengehed arail hungun yum bishuu ali esvel yaaman deer turiin amban haagch hun alval hungruuldeg bolsiimuu ardiin huhed ingsen bol nasaaraa horigdoh biz.
50 ГАРСАН ХУРГАН ДАРГА ХАРИН Ч ХҮН ЗОДОХ БИТГИЙ ХЭЛ ТОМООТОЙ ЁС СУРТХУУНТАЙ БАЙХ ЁСТОЙ БУСУУ АВИЛГА ЛУЙВРААР ОЛСОН МӨНГӨНДӨӨ ЭРДЭЖ ХҮН АЛСАН АЛУУРЧИН ШОРОНДОО ҮХВЭЛ ТААРНА МУУ ШЭЭС.
Zoo zoo 1 zorigiig alsan geed baigaa yadarsan emegtei Chimgeeg bolohoor yargalj bgaad 25 jil ogchihdog. Harin iim darga nart hun alahad tolgoig ni ilj baigaad 8 jil ogdog ain? Alchihdag yum bna! Ene shuuh!
Shudarga baigaachee,odoo negniigee alchihaad 8jil l awah yum bn gej oilgogdohoor bn sh dee,arai yumaa,deerees ni sanaatai allaga yum bishvv.shudarga bish bnaa
Хүн алсан хүнд 8 жилийн ял юу гэсэн үг вэ. Ийм ял өгөөд байвал сагсуу залуучууд нь 8 жил болоод гараад ирчих юм чинь гэх юм бна л даа. Арай үгүй байлгүй дээ
50 хүрч байгаа хүн хүн алаад шоронд ороё, сайхан амьдралаа сүйтгэе гэж бодох уу? махбалын мууг үзэх гэж улайраад байгаа хүний мууд дуртай новшнууд өөрсдөө ийм зовлон үзэх вий
ene odoo yu ve ain 8 han jil.aria bgaan bishuu
Санамсаргүй хийсэн үйлдэлд өгдөг биш билүү. Санаатайгаар хүний амь хөнөөвөл 8 жил, дарга хүн албал ийм байдаг юм байна. Женко хүний аварчдээ.
Хүн зодож алвал 8 жил. Энэ одоо юу вэ.
8 JIL HUN ALSAN HUN SHU DE HONI ALAAD HULGAILSAN BOL BARAG ADILHAN AVNA DA
Дорждагва гээчийг шалгаачээ Шууд бусаар тэр алуурчин юм байна Махвал мангардаж туунд уйлчилсэн байнаа Тэр яам хуний аминд хурсэн 60 тэрбумын нэг толоологч ядорждагвыг халж хуулийн байгууллагад шилжуулээч Тэгэхгуй бол сайд нь еронхий сайд нь шууд бус алуурчныг замгаалж байна гэж ойлгогдож байна
Ха ха сайхан. Тэгвэл зэвүү хүргэсэн ганц нэг гаруудыг цааш нь харуулчихвал 8 хан жилийн л ял авах юм байна да.
Хүний амь насыг хохироочихоод 8 хан жил арай дэндүү юу? Бүр хөнгөрөх боломжтой ч гэх шиг. Шударга шүүх хаана байна. Хурал ийм олон удаа хойшлогдож байгаа нь но орж буйн шинж.