Барселона клубт Руни Барджи 19 дугаартай тоглохоор боллоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 09

Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Барселона клубтэй нэгдсэн Руни Барджи 19 дугаартай тоглохоор болсныг клубийн зүгээс мэдээллээ. Тэрээр Супер цомын хагас шигшээд Атлетик клубийн эсрэг гайхалтай тоглож, үндсэн бүрэлдэхүүний тоглогчийн статустай болсон юм. Улмаар удалгүй 19 дугаартай тоглуулах шийдвэр гарчээ. Тэрээр шинэ дугаартайгаар Супер цомын шигшээд тоглохоор болоод байна.

Барселона клубийн хувьд 19 дугаар бол түүхэн, алдартай дугааруудын нэг. Хамгийн сүүлд Португал хагас хамгаалагч Луис Каррерас 1995/96 оны улиралд энэ дугаартайгаар тоглосон билээ. Үүнээс хойш олон алдартай нэрс ар араасаа цуварна. Тухайлбал 1998-99 оны улиралд Патрик Клюйверт, 2005/08 оны улиралд Леонел Месси, 2009/12 оны улиралд Максвелл, 2024/25 оны улиралд Ламин Ямаль нар энэ дугаартайгаар тоглож байв.

Руни Барджигийн хувьд Кувейт улсад төрсөн ч Шведийн шигшээ багийг сонгон тоглохоор болсон юм. Улмаар Копенгаген клубийн төлөө гайхалтай тоглолт үзүүлж, 1xbet брэндийн албан ёсны түнш Барселона клубтэй өнгөрсөн зун хоёр сая еврогоор нэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top