Африкийн цом | Ялагчдын авах мөнгөн шагнал

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 09

Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн сонирхолтой цаг үедээ ирлээ. Шөвгийн наймын гал гарсан олон тулаан үзэгч та биднийг хүлээж байна. Африкийн хөлбөмбөгийн холбооноос энэ удаагийн Африкийн цомын тэмцээний шагналыг санг нэмэгдүүлж буйгаа зарласан. Африк тивийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, багийн материал техникийн баазыг орчин цагтай хөл нийлүүлэх үүднээс шагналын санг ийнхүү нэмэгдүүлжээ.

Тэмцээний эхний дөрвөн байрт орсон баг, дараах шагнал хүртэнэ:

Аварга баг 10 сая ам.доллар

Дэд аварга 4 сая ам.доллар

Хүрэл медаль 2.5 сая ам.доллар

Дөрөвдүгээр байр 1.3 сая ам.доллар

Африкийн хөлбөмбөгийн холбооноос дээрх шагналын мөнгийг тухайн улсын хөлбөмбөгийн холбоонд нь гардуулдаг учиртай. Түүнчлэн 1xbet брэндтэй хамтрагч Африкийн хөлбөмбөгийн холбоотой байгуулсан гэрээ бүрэн гүйцэд байх нь чухал. Тухайн хөлбөмбөгийн холбоонд олгодог учраас тухайн улсын хөлбөмбөгийн холбооны олон нийтийн үйл ажиллагаанд зарцуулагддаг. Түүнээс гадна шигшээ багийн тамирчдын зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэх сайн талтай ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top