
Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч Мароккогийн шигшээ Камеруны шигшээ 2:0 харьцаагаар хожиж, шөвгийн дөрөвт шалгарлаа.
1xbet брэндийн хамтарсан энэхүү тэмцээнийг зохион байгуулагчид Рабатын цэнгэлдэхэд асар их хүсэл тэмүүллийн дор тоглолтоо эхлүүлсэн. Тоглолт эхэлмэгц л торгуулийн шугам руу хэд, хэдэн цохилт гүйцэтгэж Камеруны шигшээг сандаргасан. Камеруны хамгаалалтын шугмын орон зай онгойхыг анаж, хэд, хэдэн удаа довтолсны эцэст талбайн эзэд 26 дахь минутад гоол орууллаа. Гоолын эзэн нь Брахим Диаз байв. Тэрээр энэ тэмцээнд нийт таван гоол оруулаад байна. Камеруны шигшээ нэг гоол алдсаны дараа довтолгоогоо эрчимжүүлсэн ч гоол болж чадахгүй л байв. Эхний үе ийнхүү эздийн давамгайллаар өндөрлөсөн.
Тоглолтын хоёрдугаар үед Камеруны шигшээ бөмбөг илүүтэй эзэмшиж, тэнцүүлэх боломж хайсаар байв. Гэсэн хэдий ч эздийн хамгаалалтын нягт байдал, цэгцтэй довтолгоо Камерунд боломж олгосонгүй. Тоглолт дуусахаас 16 минут дутуу байхал Абде Эззалзулигийн дамжуулалтаар Сайбари зүүн хөлөөр хаалгачийн алсын буланд оруулснаар тэргүүллийг улам баталгаажуулав. Чухам энэ нь эцсийн цэг байж, Камеруны хүсэл найдварыг унтраасан юм. Мароккогийн шигшээ ийнхүү 22 тоглолтод ялагдал хүлээгээгүй гэх бахдам амжилтын эзэд боллоо.

Сэтгэгдэл ( 0 )