А.Амартүвшин: Нэг ангид 60-80 хүүхэд сууж суралцах нь ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ орчин гэж үзлээ

16 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин иргэн хүнийхээ хувьд үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэрбээр энэ талаараа "А.Амартүвшин миний бие үндсэн хуулийн цэцэд хүүхдийн сурч боловсрох эрх, хэмнэлтийн тухай хуулийн заалтаар зөрчигдөж байна хэмээн хандсан. Тодруулбал сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерийн гэрээгээ 5 дугаар сарын 31-ны дотор хийгээгүй бол “Хэмнэлтийн тухай” хуулиар төсвийг эргүүлэн татдагийг хүүхдийн сурч боловсрох эрхэнд халдаж байна хэмээн хандсан юм. Харин энэхүү гомдлын хариуг уржигдар буюу 2026.01.07 ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхэд халдаагүй хэмээн шийдвэр өглөө.

Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй анги танхимд 60-80 хүүхэд сууж суралцах нь эрүүл аюулгүй орчин гэж үзлээ. Хүүхдүүд өвдсөн үедээ эмнэлгийн коридорт хэвтэх нь эрүүл аюулгүй орчинд өсөн торниж байна гэжээ. Хамгийн гол нь үндсэн хуулиар хугацаагүй олгосон эрхийг “Хэмнэлтийн тухай” хуулиар хугацаа тогтоож буйг үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж миний бие үзээд байгаа юм. Та бүхэн маань ч гэсэн санал нийлж байна уу? Жич: өргөдөл болон хариу мэдэгдлийн зургийг оруулав" хэмээжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top