
Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Сенегалийн шигшээ Мали улсын шигшээтэй учраа таарч Илиман Ндиайен цорын ганц гоолоор Сенегал цааш шалгарлаа. Сенегалийн сүүлийн 16 тоглолтод нэг ялагдал хүлээлгүй, 11 ялж, тав тэнцсэн гайхалтай үр дүнтэй байна.
Тоглолтын эхнээс л Сенегалийн уулгалсан довтолгоо хөгжөөн дэмжигчдээ баясгасан. Вест Хэмийн Эль Хаджи Диуфын ган цохиолт, Калиду Кулибалигийн гайхалтай хамгаалалт учир зүйгээ олж байв. Сенегалаас хагас хамгаалагч Крепин Диатта ч сайн байсан. Гагцхүү түүний хөндлөнгийн дамжуулалт Малигийн хаалгачийг сандаргаж, бөмбөгийг холдуулсан ч Сенегалийн шигшээ багийн Илиман Ндиайе гайхалтай мэдэрч 27 дахь минутад гоол оруулсан юм. Үүнээс хойш Сенегалчууд тоглолтыг улам хяналтдаа авч Папе Гуейе алсаас цохиж, Эль Хаджи Диуф төгс гэмээр гоолын боломж үүсгэсэн ч үр дүнд хүрч чадсангүй. Эхний хагасын нэмэлт цагт хожигдож явсан Малигийн шигшээн ахлагч Ив Биссума хоёр дахь шар хуудсаа авч талбайгаас хөөгдсөн нь улам нэрмээс болов.
Хачирхалтай нь хүн дутуу Мали хоёрдугаар үед тэс ондоо байдлаар гарч ирлээ. Төвийн хамгаалалтаас довтлогч руу чиглэсэн дамжуулалт оновчтой болж, Сенегалийн шигшээг сандаргасан. Сенегалийн дасгалжуулагч байдлыг хяналтдаа авахын тулд хоёр хагасын дундуур Ламин Камарра, Пате Писс нарыг талбайг гаргав. Хоёрдугаар үеийн төгсгөлд Ламин Камара гоол оруулах боломжтой мөргөлт хийсэн ч Малигийн хаалгач хааснаар тоглолт энэ хэвээр өндөрлөсөн юм.
Хэдийгээр Сенегалийн шигшээ ялалт байгуулсан ч багийн тоглолт болохгүй байгааг олон мэргэжилтнүүд хэлж байна. Ялангуяа хүн дутуу Малигийн эсрэг гоол оруулалгүй, дундын шугам улам сандарсан нь энэ бүхнийг илтгэнэ. Ийнхүү Сенегалийн шигшээ баг 2021 онд аварга болсноос хойш анх удаа шөвгийн наймд ялалт байгуулж, цааш шалгарлаа. Тус тэмцээнтэй 1xbet брэнд хамтран ажиллаж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )