ТАНИЛЦ: Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвүүд

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг  ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв юм. Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцод нэгдэн орсноос хойш 2008-2019 онд нийт 14 өв бүртгүүлээд байна. Үүнд:
 

ХҮН ТӨРӨЛХТНИЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТАД
 

  • Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
  • Монгол ардын уртын дуу (2008)
  • Монгол наадам (2010)
  • Монгол ардын Хөөмийн урлаг (2010)
  • Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (12 улстай хамтран бүртгүүлсэн ) (2010)
  • Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
  • Шагайн харваа (2014)
     

ЮНЕСКО-ИЙН ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТАД
 

  • Монгол тууль (2009)
  • Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
  • Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
  • Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил –битүү амьсгаа (2011)
  • Монгол уран бичлэг (2013)
  • Ингэ хөөслөх буюу ботго авахуулах зан үйл (2015)
  • Уул овоо тахих зан үйл (2017) тус тус бүртгэгдээд байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top