Прокурорууд "Мэдээллийн аюулгүй байдал" сэдэвт сургалтад хамрагдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

МУИС-ийн дэд профессор, МУИС-ийн Сиско академийн эрхлэгч, сургагч багш Н.Угтахбаяр өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын урилгаар тус газарт хүрэлцэн ирж “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт хийлээ.

Энэхүү сургалтанд тус газрын нийт прокурор, ажилтнууд хамрагдаж, цахим аюулгүй байдал тэр дундаа хувь хүн мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top